ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ (d) Эмзэг бүлгийнхний эсрэг хүчирхийлэл үйлдэгчийг (ялангуяа лесби, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс хүмүүс) шударгаар шүүх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах; (e) Хохирогчид нөхөн олговор олгох буюу нөхөн сэргээх зэрэг хохирлыг нь барагдуулах. Хүний наймаа 31. Хороо нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 113 дугаар зүйлийг сайшаахын зэрэгцээ Оролцогч улс нь хүн худалдаалах гэмт хэргийн өлгий газар хэвээр үлдэж байгаад ялангуяа насанд хүрээгүй хүмүүсийг албадан хөдөлмөр, хүчээр бэлгийн мөлжлөгт ашиглах, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг оролцуулсан гэх хэргүүдэд Хороо санаа зовниж байна. Эрүүгийн хуулийн 113 болон 124 дүгээр зүйлийн хоорондох ойлгомжгүй мэдээлэл болон прокурор, цагаачлал, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад хангалтгүй сургалт явуулж, түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн зохицуулалт байхгүйгээс хохирогчдод үзүүлэх дэмжлэг, хамгаалалтыг бий болгоход саад учруулж байгаад Хороо санаа зовниж байна (2, 10, 12–14 болон 16-р зүйлүүд). 32. Оролцогч улс нь : (a) Хүн худалдаалахын эсрэг олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чангатгах, мөн хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хангалттай хөрөнгө санхүүжилтийг хуваарилах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн тогтолцоог бий болгох; (b) Хүн худалдаалах гэмт хэргийг устгах мөн түүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах, тухайлбал төрийн албан хаагчид буюу хууль сахиулах, цагаачлал, прокурорын ажилтнуудад хохирогчийг хэрхэн таньж мэдэх мөн гэмт хэрэгтнийг мөрдөн шалгаж, яллах болон шийтгэл оногдуулах талаар сургалт явуулах; (c) Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн дагуу 2015-2020 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, ийм гэмт хэргийн шинжтэй хэргийг онцолсон урьдчилан сэргийлэх кампанит ажил явуулах; (d) Хүн худалдаалах гэмт хэргийг түргэн шуурхай, үр дүнтэйгээр шалгах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагчид гэмт хэргийн ноцтой байдлын дагуу гэмт хэрэгтнийг яллах, шийтгэх; (e) Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод, ялангуяа насанд хүрээгүй хүмүүст үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж, нөхөн сэргээх зэрэг нөхөн олговрыг хохирогчдод олгох мөн хамгаалалтыг нэмэгдүүлэх, Хүн худалдаалах гэмт хэргийн зөрчлийг тайлагнахад туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдээлэх; (f) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц болон түүний протоколуудыг оролцогч улс 2008 онд соёрхон баталсны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх; хохирогчийг эрүүдэн шүүх магадлалтай гэдэгт итгэх 429

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление