ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ болон хууль зөрчигч насанд хүрээгүйчүүдэд авсан хорихоос өөр төрлийн арга хэмжээний талаар эрх зүйн тогтолцоонд тусгах; (d) Эрх чөлөөгөө хасуулсан насанд хүрээгүй хүмүүсийг насанд хүрэгчдээс тусад нь байлгах; (e) Насанд хүрээгүй хоригдогсдын нөхцөл байдлыг хараат бусаар тогтмол хянах; (f) Баянзүрх дүүрэгт байрладаг насанд хүрээгүй хүмүүст зориулсан тусгай сургалт, боловсролын төвийн барилгын ажлыг хурдасгаж, 2017 онд дуусгах. Хүүхдийн эсрэг бие махбодийн шийтгэл 25. Хороо нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль үйлчилж эхэлсэн нь хүүхдийн бие махбодийн шийтгэлийг эрүүгийн хариуцлагад тооцох болсонд талархаж байна. Хороо нь хүүхдийн 42 хувь нь гэр бүлийн орчинд бие махбодийн болоод сэтгэл зүйн шийтгэлд өртдөг талаарх мэдээлэлд санаа зовниж байна. (16-р зүйл) 26. Оролцогч улс нь: (a) Бүх нөхцөл байдалд бие махбодийн шийтгэлийг хориглохыг бүрэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л алхмуудыг хийх; (b) Бие махбодийн шийтгэлийн хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийлэлгүй сахилгын арга барилыг сурталчлах боловсрол олгох, хүүхдүүдийг өсгөх, асран халамжлахад чиглэсэн мэдлэгийг дээшлүүлэх ажил явуулах; (c) Бие махбодийн шийтгэлийн бүх мэдээлэгдсэн хэргүүдийг мөрдөн шалгаж, яллан шийтгэх. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл 27. Хороо нь 2016 оны 9-р сарын 1-нд хүчин төгөлдөр болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд болон охидын эсрэг хүчирхийллийн бусад хэлбэрүүдийг тусгаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах дөрвөн шинэ байр байгуулсанд талархаж байна. Хороо нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл түүний дотор бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, байсаар байгаад, түүнчлэн хэргүүдийг мэдээлэхгүй байх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх статистикийн мэдээлэл дутмаг байх, гэрлэлтийн хүчинг гэмт хэрэгт тооцдоггүй зэрэгт санаа зовниж байна.(2, 12–14 болон 16-р зүйлүүд). 28. Оролцогч улс нь: (a) Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн холбогдох зүйлүүдийг эрчимтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх; (b) Гэрлэлтийн хүчинг гэмт хэрэгт тооцохын тулд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах; (c) Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зориулсан үр дүнтэй, бие даасан гомдол барагдуулах механизмыг бий болгох; 427

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление