ДОЛООДУГААР БҮЛЭГ (b) Хэн ч хуулинд зааснаас илүү хугацаагаар цагдан хорих газар хоригдохгүй ба энэхүү хоригдсон хугацааг тухайн гэмт үйлдэлд нь олгосон ял болох шоронд өнгөрүүлэх хугацаанд тооцон оруулах; (c) Цагдан хорих ажиллагааг НҮБ-ын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах стандарт журмын дагуу урьдчилан сэргийлэх гэхийн оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж солих (Токиогийн дүрэм); (d) Шударга бусаар саатуулагдсан хохирогчдыг цагаатгах болон нөхөн олговрыг олгодог байх. Эрүүдэн шүүх үйлдэл гаргагчид ял завшиж байна. 15. Хороо нь дараах зүйлийг авч үзнэ: (a) 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Прокурорын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт орсноор Мөрдөн байцаах албыг татан буулгахад хүргэсэн. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны орон тоо, чиг үүргийн зарим хэсэг нь Авлигатай тэмцэх газарт, зарим чиг үүрэг нь Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ нь ашиг сонирхлын зөрчил, үр дүнгүй мөрдөн байцаалт болон эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэж болзошгүй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хийсэн мөрдөн байцаалтын үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй байх, мөн АТГ нь эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл заасан гэмт хэргийг мөрдөн шалгах харьяалалгүй байх зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй; (b) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрүү шүүлт тулгасан цагдаагийн албан хаагчийг харьяа цагдаагийн мөрдөн байцаах хэлтэс хариуцна; (c) Цагдан хорих байруудад байх байцаалтын бүх өрөөнүүд нь хяналтын камер болон дуу бичлэгийн төхөөрөмжөөр бүрэн тоноглогдоогүй бөгөөд зарим тохиолдолд хэрэгтэн нь бичлэгийн төлбөрийг өөрөө хариуцна. (2,12,13,15,16 дугаар зүйлүүд) 16. Хороо нь өмнөх зөвлөмжөө дахин давтаад (CAT/C/MNG/CO/1, 9 дүгээр зүйлийг харна уу) Оролцогч улс нь: (a) Эрүү шүүлт тулгах, төрийн албан хаагчид түүний дотор цагдаагийн байгууллагад эрүүдэн шүүх болон зүй бусаар харьцсан тухай мэдээллийг шуурхай, үр дүнтэй бөгөөд хараат бус бие даасан арга барилаар шалгаж, мөрдөн байцаагч болон сэжигтэн этгээдүүдийн хоорондын шаталсан болон зохион байгуулалтын хамаарал, холбоогүй байх; (b) Эрүү шүүлт тулгах болон хэрцгий харьцах явдалтай холбогдсон мөрдөн байцаалтанд орсон бүх хүмүүсийг үүргээс нь түр чөлөөлөх бөгөөд мөрдөн байцаалтын туршид гэм буруугүйд тооцох зарчмыг сахиулахыг баталгаажуулах; (c) Улсын бүхий л хэсэгт байх цагдан хорих байрны байцаалтын бүх өрөөнүүдэд байцаалт явуулахдаа видео болон аудио бичлэг хийх тоног төхөөрөмжтэй байлгах; видео бичлэгийг эрүү шүүлт болон бусад стандарт зөрчсөн тохиолдлуудыг илрүүлэх, шалгах зорилгоор ашиглах; шүүгдэгч болон тэдний 424

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление