ДОЛООДУГААР БҮЛЭГ 7.4 ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭД НҮБ-ЫН ЭРҮҮДЭН ШҮҮХИЙН ЭСРЭГ ХОРООНООС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ (2016 ОН) 1. 2016 оны 8 дугаар сарын 2, 3-ны өдөр Монгол Улсын 2 дахь удаагийн илтгэлийг (CAT/C/MNG/2) Эрүүдэн шүүхийн эсрэг хороо нь 1443, 1445 дах хуралдаанаар хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1453 дах хуралдаанаар дараах зөвлөмжийг баталлаа. A.Оршил 2. Оролцогч улс нь хялбаршуулсан журмын дагуу илтгэлээ явуулсанд хороо талархаж байна. Мөн оролцогч улсын төлөөлөгчидтэй өрнүүлсэн хэлэлцүүлэг, аман хариултуудад талархаж байна. B.Эерэг тал 3. Оролцогч улс дараах олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан болон соёрхон баталсанд Хорооны зүгээс талархаж байна. Үүнд: (a) “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан; (b) “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр соёрхон баталсан; (c) “Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт 2 дугаар протокол”-ыг 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр соёрхон баталсан. 4. Хороо нь конвенцид хамаарах асуудлаар өөрийн хууль тогтоомжийг шинэчлэх талаар хийгдсэн өргөн цар хүрээтэй санаачлагыг талархан хүлээн авч байна. Үүнд: (a) “Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль”-ийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлаж, түүнийг хэрэгжүүлэх Хүн худалдаалахтай тэмцэх болон урьдчилан сэргийлэх дэд хороог байгуулсан; (b) 2013 онд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль; (c) 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 40.5-д зааснаар, Хүний эрхийн Үндэсний Комисс бүрэн эрхийнхээ хүрээнд цагдаагийн алба, албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавина; 420

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление