ДОЛООДУГААР БҮЛЭГ
134.1.Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах
зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага
хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө,
орлого гэдгийг нотлох хангалттай үндэслэл байгаа бол уг хөрөнгө, орлогыг битүүмжлэх
үүрэгтэй. /Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн
найруулсан/
134.11.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг битүүмжлэх арга хэмжээг
хэрэгжүүлэхэд тухайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг эзэмшигч нь тодорхойгүй, эсхүл
эзэмшигчид мэдэгдэх нь тус үйл ажиллагааны зорилгод хор хохирол учруулахаар бол
эзэмшигч, өмчлөгчид урьдчилан мэдэгдэхгүй байж болно.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
208 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл
208.1.Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
208.1.1.энэ хуулийн 24.1.1-24.1.6-д заасан тохиолдолд;
/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ гэсэн
нэмэлт өөрчлөлтүүд тус тус оржээ.
Зүйл 16 Харгис хэрцгийгээр байцаан шийтгэхийг төр нь хориглох, хянах
144. 2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын дараагаар цагдаагийн удирдлагыг
уг үйл явдлын улмаас 5 хүний амь нас үрэгдсэн явдалд гэм буруутай эсэхийг шүүхээр
шийдвэрлэх үед өмнө нь бид бол цэрэгжсэн байгууллага учраас тушаалаар хөдөлдөг
гэсэн ойлголттой байсан боловч яг шүүхээр хэрэг шийдвэрлэх явцад бид иргэнд
үйлчилдэг байгууллага болохоор цэргийн гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй гэж маргаж
байсан.
145. Учир нь цагдаагийн байгууллага нь хууль сахиулах үйл ажиллагааг
явуулахдаа иргэн лүүгээ хандсан зорлиго нь илүү тодорхой харагдаж байдаг хууль
сахиулах чиг үүрэгтэй байгууллага болохоос цэргийн байгууллага биш гэсэн гаргалгааг
гаргаж ирсэн. Гэхдээ цагдаагийн байгууллага бол цэргийн байгууллага биш боловч
захиргааны байгууллага бас биш юм. Иймд ямар байгууллага байх ёстой вэ гэдэг асуудал
хөндөгдсөн. Иймд бид цэргийн болон иргэний байгууллагын дунд “Хууль сахиулах
байгууллага” гэсэн шинэ статус байх ёстой гэж үзсэний үндсэн дээр энэхүү шинэчлэлийг
хийж байна.
146. Үндэслэл бүхий сэжиг, гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх, мөрдөн шалгах эрх бүхий
цагдаа, мөрдөх болон хилийн алба, татвар, гааль зэрэг хууль сахиулах байгуулага, албан
тушаалтны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ашиг ашиг сонирхлын
зөрчил, авилгаас ангид нэгдсэн зарчим, журмаар хэрэгжих эрх зүйн баталгааг бүрдүүлэх
шаардлагад үндэслэн Хууль сахиулах үйл ажиллагааны тухай бие даасан хуулийн
төслийг боловсруулж байна.
147. Гэмт хэрэг илрүүлэх хойшлуулшгүй ажиллагаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах
гүйцэтгэх ажил, нийгмийн хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанууд “хууль сахиулах үйл ажиллагаа” гэсэн
ойлголтод багтаж хууль сахиулагчийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулиар тогтооно.
406
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление