ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
Ажлын албанд хандан өмгөөлөгч томилуулах хүсэлт их гаргаж байна. /Хавсралт 9/
132. Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын газар нь иргэд,
байгууллагаас цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдлыг
хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулдаг бөгөөд 2008-2013 оны хооронд иргэд,
байгууллагаас “цагдаагийн алба хаагч нь эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэсэн өргөдөл,
гомдол бүртгэгдээгүй байна.
133. Улсын гэмт хэргийн сангаас шүүж үзэхэд: хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч
хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах,
хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт
тулгасан гэмт хэрэг 2010 онд 1, 2011 онд 9, 2012 онд 1, 2013 онд 1 бүртгэгдэж Шүүхээр
шийдвэрлэгдсэн байна. Нийслэлд 5, Увс 3, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Ховд аймагт тус
бүр 1 гэмт хэрэг тус тус бүтгэгджээ.
Зүйл 14. Хууль бус эрүү шүүлтэд өртсөн хохирогчдын
хохирлыг шударгаар шийдэх, нөхөн төлбөр
- “Хууль бусаар баривчлагдаж эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо
албадан нөхөн төлүүлэх эрхтэй.”
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын
9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг
- “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо
арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ
бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө. Эрүүдэн
шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй.”
Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг
134. гэж заасан нь эрүү шүүлтийн улмаас учирсан хохирол, эрүүл мэнд, сэтгэл санааны
нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулсан байна. НҮБ-аас батлан гаргасан “Гэмт хэргийн
болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг
хангах үндсэн зарчмууд”-ын 3.3.-т төрийн албан тушаалтан болон төрийг төлөөлж албан үүрэг
гүйцэтгэж буй этгээд үндэснийхээ хууль тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан болон
хэтрүүлэн ашигласан бол хохирогч төрөөс нөхөн төлбөр авах эрхтэй байна.
135. Тухайн хохирлыг хариуцах засгийн газар нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн
асуудлыг хариуцах байгууллага хохирлыг барагдуулна хэмээн заажээ. Тиймээс олон
улсын эрх зүйн зохицуулалтаар эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг шударгаар,
хангалттай нөхөн төлөх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж байна. Өөрөөр
хэлбэл эрүү шүүлтийн улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй.
136. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...
бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” гэж хохирол нөхөн төлүүлэх
эрхийг баталгаажуулсан.
403
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление