ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
гутаан доромжлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн
үндэсний комиссын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/207 дугаартай зөвлөмж,
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас хүргүүлсэн 04 дүгээр сарын
09-ний өдрийн 3/1788 дугаартай үүргийг цагдаагийн нийт алба хаагч нарт танилцуулан
хэрэгжүүлж ажиллах талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий алба хаагч нараас
баталгаа бичүүлэн ажиллаж байна.
12-р зүйл: Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий
хандах явдлыг мөрдөн байцаах
120. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлд заасан харьяаллаар
эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Цагдаагийн газар,
хэлтсийн мөрдөн байцаагч шалгахаар болсон. Татан буугдсан Мөрдөн Байцаах Албаны
тоон мэдээнээс харахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 90 гаран хувь нь
цагдаагийн байгууллагын ажилтантай холбоотой байна. 2007-2012 онд тус Албанаас
хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэрэгт холбогдогчоор нь авч үзвэл шүүгч 25,
прокурор 26, мөрдөн байцаагч 115, хэрэг бүртгэгч 108, цагдаагийн байгууллагын бусад
ажилтан 1094, тагнуулын байгууллагын ажилтан 39 холбогджээ.
121. 2007-2012 оны байдлаар эрүү шүүлт тулгасан гэх гомдол мэдээллийг
шалгасан байдлыг судлахад эрүү шүүлт тулгасан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр
хэрэгсэхгүй болгосон 14, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч өршөөлийн тухай
хуулиар хэрэгсэхгүй болсон 5, шүүхээр ял шиитгүүлсэн 5, харьцааны зөрчил гаргасан
болон бусад үндэслэлээр 15 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан
байна.
122. Хүний эрхийн үндэсний комисс нь 2013 онд нийт 650 гомдол хүлээж авч
шийдвэрлэжээ. Үүнээс 289 нь хорих буюу цагдан хорих байгууллагад хоригдож байгаа
хүмүүсээс ирүүлсэн гомдол байсан аж. Он гарсаар 282 гомдол хүлээн авсны 134 нь хорих
анги, цагдан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс иржээ. Энэ нь цаашид өсөх
хандлагатай байна.
123. Сүүлийн жилүүдэд ирүүлж байгаа өргөдөл гомдол нь эрүүдэн шүүх, нэр төрийг
нь доромжлон харьцаж байгаа талаар дурдах болсон. Тиймээс ХЭҮК хорих ангиудад
байнгын шалгалт болон сургалт зохион байгуулдаг байна.
124. Цаашид Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу
хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд
нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Энэ хүрээнд Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Шүүн таслах
ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөх эрхийг тус албанд шилжүүлэх боломжийг
судалж байна.
13-р зүйл: Эрүүдэн шүүгдсэн этгээдэд гомдол гаргах эрхийг нь хангасан байдал
125. Монгол Улсын УИХ-ын чуулганаар 2013 онд батлагдсан Төлбөрийн чадваргүй
яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль нь 2014 оны 1 дүгээр сарын 1-ны
өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
401
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление