ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ дараах онцлог талууд байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлт нь шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхтэй холбоотой бөгөөд уг тогтоолоор оногдуулсан ялын үлдсэн хугацаа нь 6 сараас дээш бол гэмт этгээдийг шижлүүлж болохоор байна. 93. Гэмт этгээдийг шилжүүлэн өгөхөөс татгалзах үндэслэлд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг арьс өнгө, шашин шүтлэг, иргэний харьяалал, хүйс, эсхүл улс төрийн үзэл бодлоор нь ял шийтгэх гэж байгаа, эсхүл шүүн таслах ажиллагааны үеэр дээрх шалтгаанаар хохироох бодитой үндэслэлтэй гэж үзсэн, хүсэлт гаргагч талын улсын хууль тогтоомжийн дагуу зөвхөн цэргийн гэмт хэрэгт хамаардаг, хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжийн дагуу тухайн улсын шүүн таслах харьяалалд хамаардаг, үүнтэй холбогдуулан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа зэрэг тохиолдлууд багтаж байна. 94. Хүсэлт гаргагч тал нь шилжүүлэн авсан этгээдийг эрүүгийн хариуцлагад татсан буюу түүнд оногдуулсан ял шийтгэлийг биелүүлсэнтэй холбогдсон, эсхүл гуравдагч улсад дамжуулан шилжүүлсэн талаарх мэдээллийг хүсэлт хүлээн авсан талд цаг тухайд нь мэдэгдэх ёстой байна. 95. Бүгд Найрамдах Энэтхэг Улс: Шилжүүлэн өгөх гэмт хэрэгт орлогын татвар, санхүүгийн шинжтэй гэмт хэргийг оруулсан байна. Мөн хуйвалдах, өдөөн хатгах, завдах, хамтран оролцох болон нутаг дэвсгэрийн нэмэлт харьяалал бүхий гэмт хэрэг үйлдвэл гэмт хэрэг үйлдсэн тооцохоор байна. Хүсэлт хүлээн авсан талын хуулиар шилжүүлэн өгөхийг зөвшөөрдөггүй, эсхүл тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нь цэргийн гэмт хэрэг бол шилжүүлэн өгөхөөс татгалздаг. 96. Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан талын хуулиар уг этгээл цаазаар авах ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн нь хүсэлт хүлээн авагч талын хуулиар тус гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахааргүй байвал хүсэлт гаргасан тал цаазаар авах ял оногдуулахгүй гэсэн хангалттай баталгаа гаргаж өгөхгүй бол шилжүүлэн өгөхөөс татгалзахаар байна. 10-р зүйл: Хууль сахиулах байгууллагын энгийн буюу цэрэгжсэн ажилтан, эмнэлгийн ажилтан, төрийн албан тушаалтан болон бусад хүнийг бэлтгэх сургалтын хөтөлбөр 97. Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн сургуулийн хичээл сургалтын хөтөлбөрт “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг” Нэгдсэн Үндэсний Байгууллагын конвенцийн агуулга, үзэл санаа, “Эрүүдэн шүүлтийг урьдчилан сэргийлэх” арга замыг танин мэдэх асуудал сэдвүүд бүрэн тусгагдсан байна. Хөтөлбөрийн дагуу 2008-2013 онуудад нийт 161 дамжааны 4909 сонсогч, суралцагчдад сургалт хийсэн байна. 98. Хууль Сахиулахын Их Сургуулийн цагдаагийн сургуулийн сонсогч нар батлагд­сан хичээлийн хөтөлбөрийн дагуу зохих түвшний багц цагийг хангах хүний эрхийг дээдлэх, хамгаалах, эрхийг нь эдлүүлэх мэдлэг чадварыг эзэмшин төгсөж байна. 99. Цагдаагийн ерөнхий газрын дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын сургалт дадлагын төвд дээрх хугацаанд “Гэрч хохирогч, сэжигтэн яллагдагчтай харилцах ажиллагаа анхаарах асуудал”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гардаг 397

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление