ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
6.
7.
8.
9.
10.
58.
1.
2.
3.
4.
байцаагч, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор гал түймэртэй тэмцэх
байгууллагын эрх бүхий албан хаагч, цэрэг, цагдаагийн албан хаагч энхийг
сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад үйлдсэн гэмт хэрэгт
тухайн цэрэг,цагдаагийнбагийн эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй
ажиллагаа явуулахаар хуулийн 172 дугаар зүйлд өргөн нэмэлт оруулжээ.
Нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн,
хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн бол уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах
хугацааг прокурор 15 хоног хүртэл хугацаагаар сунгахаар заасан.
Шүүх хэргийг хянаад урьд сонсгосон ял дээр нэмж ял сонсгох болон хэргийг
хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзвэл уг үндэслэлээр шүүх хэргийг
хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаадаг байхаар хуульд нэмэлт оруулсан.
ЭБШ хуулийн 263.3-т заасан хэргийн үнэнийг гогтооход ач холбогдолтой гэж
үзвэл шүүгдэгчийг бусад шүүгдэгчийн оролцоогүй сонсож болох тухай журмыг
насанд хүрээгүй шүүгдэгчид мөн адил баримтлахаар хуульд 263 дугаар
зүйлийн 6 дахь заалт нэмсэн.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж эрх
бүхий этгээд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын
дээд шүүх хяналтын журмаар хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй байсныг
хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэх үүднээс “давж заалдах шатны шүүх
хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой
зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны
шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх заавал хэлэлцэж
шийдвэрлэх”-ээр хуулийн 342 дугаар зүйлд 2 дахь хэсэг болгон нэмсэн.
Хуулийн 370 дугаар зүйлд “насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн өмгөөлөгч
хүсэлт гаргасан тохиолдолд байцаалтын явцыг өөрийн зардлаар дүрс бичлэгээр
бэхжүүлэн авч болох 2 дахь хэсэг нэмж оруулсан нь байцаалтын явцад насанд
хүрээгүй этгээдийн эрхийг зөрчихөөс сэргийлэх, гүүнчлэн байцаалтын явцыг
баримтжуулах зорилготой.
ЭБШХ-ийн өөрчилсөн зүйл, заалтын талаар
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт байцаан
шийтгэх ажиллагааны гол оролцогч болох хохирогч, гэрчийн гэр бүлийн
гишүүнийг хамааруулахгүй орхигдуулсаныг нөхөж томьёолсон.
Хуульд иргэдийн төлөөлөгч зөвхөн шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа
бичгээр гаргах, уг саналаа шүүх хуралдаан дээр уншиж сонсгож байхаар,
түүнчлэн шүүх анхан шатны журмаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдхүүнтэй
хянан шийдвэрлэхдээ гурван иргэдийн төлөөлөгч оролцуулахаар хуулийн 34
дүгээр зүйлд тус тус өөрчлөлт оруулсан.
Хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлсэн үеэс өмгөөлөгч оролцох эрхтэй
байхаар хуулийн 38.3 дахь хэсгийг өөрчлөн найруулсан.
Хуулийн 59.1, 68.3-т баривчлах, цагдан хорих тогтоолыг прокурор нь
шүүхэд танилцуулж, шүүгч уг тогтоолыг батлахаар заасан байсныг өөрчилж
Шүүхийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх тогтоол, шүүгч
391
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление