ДОЛООДУГААР БҮЛЭГ
25. Дээрх зорилго нь Монгол Улсын салбар хууль тогтоомжид тусгагдсан бөгөөд
тухайлбал Прокурорын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар прокурор
ял эдлүүлэх дараах ажиллагаанд хяналт тавина гэж тодорхойлсон. Үүнд:
14.1.1. баривчлах, хорих болон бусад төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан
үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
14.1.2.баривчлах болон хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл,
дэглэмд нийцэж байгаа эсэх;
14.1.3.эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын
дагуу хэрэглэж байгаа эсэх;
14.1.4.ял эдэлж байгаа этгээдийн хууль ёсны эрхийг хангаж байгаа эсэх.
14.2.Прокурор энэ хуулийн 14.1-д заасан ажиллагаанд хяналт тавихдаа дараах
бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
14.2.1.шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаанд
ирүүлэхийг шүүхээс шаардах;
14.2.2.баривчлах, хорих ял эдлүүлэх газарт ямар ч цагт саадгүй нэвтрэх, ял эдлүүлэх
үндэслэл болсон тогтоол, шийдвэр, баримт бичигтэй танилцах, ялтантай биечлэн уулзах,
шаардлагатай бол тайлбар гаргуулах, тодорхойлолт авах;
14.2.3.ял эдлүүлэлтийн байдлыг шалгах, танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах
арга хэмжээ авах;
14.2.4.шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар хуульд тусгайлан заасан тохиолдолд
дүгнэлт гаргах, шинжээч томилох;
14.2.5.баривчлах, хорих ял эдлүүлж байгаа нөхцөл, дэглэмийг шалгах, хууль бусаар
хоригдож байгаа хүнийг нэн даруй суллах;
14.2.6.тогтоол биелүүлэхийг хойшлуулах, торгох, албадан ажил хийлгэх ялыг өөр
ялаар солих, өвчний учир ял эдлүүлэхээс чөлөөлөх, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх,
эдлээгүй үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, гянданд эдлүүлэх ялыг хорих
ангид эдлүүлэхээр солих, хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих асуудлыг
шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргах.
26. Дээрх бүрэн эрхтэй холбогдуулан Прокурорын байгууллага цагдан хоригдсон, ял
эдэлж байгаа хүмүүсийн хоригдож буй нөхцөлийг шалгах, тэдгээрээс ирүүлсэн гомдол
хүсэлтийг шалгаж зөрчигдсөн эрхийг сэргээх, хоригдож буй нөхцлийг сайжруулах
талаар холбогдох газар шаардлага, санал хүргүүлэн, хууль зөрчсөн албан тушаалтанд
хариуцлага тооцуулж байна.
27. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийн 68, 69, 70, 114 дүгээр зүйлүүдийг нэг мөр хэрэглэх, хэрэг бүртгэлт
мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж буй
хүний эрх зөрчигдөхгүй, сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн ар гэр, өмгөөлөгчид цагдан
хоригдсон үндэслэлийг шуурхай танилцуулах, сэжигтэн, яллагдагч баривчлагдсан, цагдан
хоригдсон үндэслэлийг эс зөвшөөрч шүүгчид өөрийн биеэр тайлбар өгөх боломжийг
хангах зорилгоор шүүх, прокурорын байгууллага эрх хэмжээний хүрээнд хуульд
нийцүүлэн тодорхой журам, заавар гаргасан. Тухайлбал: 2008 оны 01 дүгээр сарын 30-ны
өдөр Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч, Улсын Ерөнхий Прокурор хамтран “Цагдан
384
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление