ДОЛООДУГААР БҮЛЭГ
18. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр
төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг үндэсний хууль тогтоомжид
тусгаж хэрэгжүүлэхийн зэрэгцээ зөвхөн хуульд заасан арга, хэрэгслээр бусдын эрх,
эрх чөлөөг хязгаарлах, хүний эрхэнд халдах эрх бүхий субъектүүд эрүү шүүлтийн
аливаа хэлбэрээр бусдын эрхэнд халдсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын
чангатгаж, урьд Хороонд хүргүүлсэн тайлангаас хойш Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт
оруулсан.
19. Тус Эрүүгийн хуулийн 248 дугаар зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,
прокурор, шүүгч шунахай болон хувийн сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр
тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан
бөгөөд бусдыг хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан, энэ хэргийн улмаас хохирогчид
их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа эрлэх
эрхийг гурван жил хүртэл хасах буюу хасахгүйгээр таваас дээш 10 жил хүртэл хугацаагаар
хорих ялаар шийтгэхээр тусгажээ.
20. Мөн хуулийн 249 дүгээр зүйлд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,
шүүгч шунахай болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бусаар хүнийг баривчилсан бол
тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа эрхлэх эрхийг гурван жил хүртэл хасах буюу
хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуу дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах
эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Энэ нь Эрүүдэн
шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд заасан “эрүү шүүлт гэж ....ил, далд зөвшөөрлөөр
тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох
аливаа санаатай үйлдлийг” хэлнэ гэж тодорхойлсны дагуу дээр дурьдсан субъектүүдийн
хууль бус аргаар хүний эрхэнд халдах аливаа үйлдэл нь эрүү шүүлтийн нэг төрөлд
хамаарагдахаар үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон байна.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
/Энэ зүйлийн гарчигт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх,
тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж
мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх,
үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл, их хэмжээний
хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван
жил хүртэл хугацаагаар хасч таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.3.Энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас дээш арван таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
382
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление