ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ I. Холбогдох зарчмын асуудал болон зөвлөмж Түгээх болон сурталчлах 6. Нэмэлт Протоколыг Монгол хэлээр орчуулж, үүнийгээ зэвсэгт хүчин, хүүхдийн байгууллагын ажилтнуудад тараах үйл хэрэгт оруулсан Гишүүн орны хүч чармайлтыг Хороо талархан тэмдэглэж байна. Гэвч олон нийтийн дунд Протоколын зарчим заалтын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаад сэтгэл дундуур байна. 7. Протоколын 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу, Гишүүн улс энэхүү Протоколыг олон нийт, тэр дундаа хүүхэд болон тэдний эцэг эхчүүдэд өргөн хүрээнд таниулах талаар хүч чармайлтаа нэмэгдүүлэхийг Хорооноос зөвлөж байна. Сургалт 8. Монголын энхийг сахиулагч нарт Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон түүний Нэмэлт Протокол зэрэг олон улсын хүний эрх болон хүмүүнлэгийн стандартын талаар сургалт явуулж байгаа талаарх мэдээллийг Хороо талархан хүлээн авч байна. Хэдий тийм ч, шүүх тогтолцоонд ажиллаж буй хүмүүс, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, Монголын зэвсэгт хүчнийхэнд зориулж Протоколын зүйл заалтын талаар системтэй сургалт явуулахгүй байгаад сэтгэл зовниж байна. 9. Протоколын зүйл заалтын талаар зэвсэгт хүчнийхэнд зориулсан сургалтын арга хэмжээг зохион байгуулах ажлаа сайжруулахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. Прокурор, хуульч, шүүгч, хууль сахиулах ажилтан, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, багш, хэвлэл мэдээллийн ажилтан, аймаг орон нутгийн засаг дарга нар зэрэг хүүхэдтэй ажилладаг холбогдох мэргэжлийн бүлэгт зориулж Протоколын зүйл заалтын талаар сургалтын хөтөлбөр боловсруулах ажлаа сайжруулахыг Хороо Гишүүн улсад зөвлөж байна. II. Урьдчилан сэргийлэх Цэргийн сургууль 10. Батлан Хамгаалахын Их Сургууль, хөгжмийн сургууль, хилийн тусгай бүс, хороонд байгаа сурагч нараас гаргаж болох гомдлыг шийдлвэрлэх бие даасан механизм байхгүй байгаад сэтгэл зовниж байна. 11. Цэргийн сургуульд сурдаг хүүхдүүд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар бие даан гомдол мэдүүлэх, түүнийг нь хянах шалгах механизмыг хүртээмжтэй болгохыг Хороо зөвлөж байна. Энх тайвны боловсрол 12. Хүний эрхийн болоод энх тайвны боловсролыг хүүхдийн сургалтын хөтөлбөрт багтаах зэргээр энх тайван, харилцан ойлголцол, итгэлцлийн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа бэхжүүлэхийг Гишүүн улсад Хороо зөвлөж байна. 323

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление