ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Зөвлөмж дүгнэлтийг тус улсад хэрэглэгддэг бүх хэл дээр гаргаж өргөнөөр түгээхийг зөвлөж байна. B. Тайлагнах, зөвлөмжийн мөрөөр ажиллах үндэсний механизм 48. Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажилладаг, хүний эрхийн гэрээ конвенцүүдийн биелэлтийн талаар тэдгээр байгууллагуудын өгсөн шийдвэр, зөвлөмж дүгнэлтийн мөрөөр ажилладаг, үндэсний хэмжээний хэрэгжилтийг нь бүртгэж баримтжуулж байдаг, тэдгээрт явуулах тайлангуудыг бэлтгэх, зохицуулах ажлыг хариуцах үүрэг чиглэл бүхий Тайлагнах, зөвлөмжийн мөрөөр ажиллах үндэсний механизмыг Засгийн газрын байнгын бүтэц хэлбэрээр бий болгохыг Хороо зөвлөж байна. Энэ бүтэц нь яг энэ ажил үүргийг хариуцсан ажилтныг тогтмол ажиллуулах төсөв нөөцтэй, Хүний эрхийн үндэсний комисс болон иргэний нийгмийн байгууллагуудтай байнга зөвлөлдөх чадвартай байх ёстойг онцолж байна. C. Дараагийн тайлан 49. Тус улсыг 6 болон 7-р дугаар тайлангаа нэгтгэн бичиж 2022 оны 9 сарын 1 гэхэд ирүүлэхийг Хороо урьж байна. Нэгдсэн тайланд энэхүү зөвлөмж дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийн мөрөөр хэрхэн ажилласан талаар мэдээллээ багтаасан байна. Тайланг бичихдээ Хорооноос 2014 оны 1 сарын 31-ний өдөр гаргасан тусгайлсан гэрээ конвенцийн тайлан бичих журмыг (CRC/C/58/Rev.3) баримтлан 21,200 үгээс (General Assembly resolution 68/268, para. 16) хэтрүүлэхгүй бичнэ. Хэрвээ ирүүлсэн тайлан нь тогтоосон үгийн тооноос давсан байвал дээр дурдсан тогтоолын дагуу тайлангаа товчлон бичихийг хүсэх болно. Хэрвээ тухайн улс тайлангаа дахин хянаад буцааж ирүүлэхгүй бол тайланг хэлэлцэхгүй болно. 50. Мэдээлэл нь хуучраад байгаа үндсэн баримт бичгээ 42,400 үгэнд багтаан шинэчлэн ирүүлэхийг мөн Хороо тус улсад уриалж байна. Хүний эрхийн гэрээ, конвенцийн тусгайлсан тайлан болон үндсэн баримт бичгийг холбогдох журамд заасан шаардлагуудын (HRI/GEN/2/Rev.6, chap. I) and paragraph 16 of General Assembly resolution 68/268) дагуу тайлангуудыг бичиж ирүүлнэ үү. 321

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление