ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ сануулж байна. Мөн Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих тухай Ерөнхий зөвлөмж 14ийн (2013) хүрээнд дараах зөвлөмжийг тус улсад өгч байна. Үүнд: (a) Гэр бүлийн хууль, хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох, эцэг эхэд ял шийтгэл ноогдуулах зэрэгтэй холбоотой шүүх, прокурор, захиргааны шийдвэр гаргах, тайлбар өгөх зэрэгтээ хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавихыг бүхий л үйл явцын туршид мөрддөг байхад анхаарах (b) Хүүхэдтэй хамаатай бүхий л асуудлаар хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тогтоох үүрэг хүлээсэн бүх хүмүүст өгөх энэ чиглэлийн заавар зөвлөгөө, шалгуур журмыг боловсруулах; (c) Дээр дурдсан шалгуур журамд үндэслэн 24 цагийн цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн газрын үзүүлж буй үйлчилгээ, бодлого, үйл ажиллагаа нь хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих шаардлагад нийцэж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт хийх (d) Хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажиллаж буй бүх мэргэжилтнүүд өөрсдийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг байхад анхаарах. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх 18. Өмнө өгсөн зөвлөмж (CRC/C/MNG/CO/3-4, para.32) болон Хүүхдийн дуу хоолойгоо илэрхийлэх эрхийн талаарх Ерөнхий зөвлөмж 12-ыг үндэслэн Хорооноос дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: (a) Хүүхдийн оролцоог дэмжих стратеги болон Хүүхэд хамгааллын хуульд тусгагдсан хүүхэд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжийг олгох, үзэл бодлыг нь тэдэнд нөлөөлж буй асуудлыг шийдэх явцад харгалзан үзэх заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, арга зүй, хүний нөөцөөр хангах; (b) Нийгмийн ажилтнууд болон шүүх хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зарчмыг мөрдөх тогтолцоог бүрдүүлэх замаар шүүн таслах үйл ажиллагаанд хүүхдийн дуу хоолойгоо илэрхийлэх эрхээ эдлэх боломжийг хууль тогтоомжийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах; (c) Бүх хүүхдүүд, ялангуяа охид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон LGBT хүүхдүүдийн дунд гэр бүл, орон нутаг, сургуулийнхаа үйл ажиллагаанд утга учиртай оролцох замаар чадваржих боломжийг нь өгч чадах хөтөлбөр, ойлголт нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах. Эсэн мэнд амьдрах, хөгжих эрх 19. Тус улсын хэрэгжүүлсэн арга хэмжээг цохон тэмдэглэхийн зэрэгцээ осол гэмтэл, ялангуяа 5-аас доош насны хүүхдүүдийн түлэгдэлт, хөдөө орон нутагт автозамын хөдөлгөөн ихэссэнээс нэмэгдсэн осол аваар, морин уралдааны улмаас гарч буй гэмтэл осол зэрэг нь хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих эрхэнд эрсдэл учруулж буйд Хороо тун ихээр сэтгэл зовниж байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар эцэг эх олон нийтэд сургалт сурталчилгаа хийх, буруутай этгээдэд хариуцлага тооцох гэх мэтээр осол 309

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление