ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ байгууллагын статусыг тогтоосон Парисын тунхаглалын зарчимд нийцүүлэн өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хүрэлцэхүйц хэмжээний санхүү, арга зүй, хүний нөөцөөр Монгол Улсын Хүний эрхийн комиссыг хангах талаар анхаарах; (b) Сонгон шалгаруулах, томилгоо хийхдээ ойлгомжтой тодорхой, ил тод, оролцоот үйл явцыг бүрдүүлэхийн тулд 2014 оны 10 дугаар сард Дэлхийн хүний эрхийн байгууллагуудын эвслийн дэргэдэх магадлан итгэмжлэх дэд хорооны гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх (c) Унаач хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, бие махбодын шийтгэл, хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлэгчдэд мониторинг хийх, тэдний үйл ажиллагааг зохицуулах, төрсний гэрчилгээний олголт зэрэг асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх. Түгээн дэлгэрүүлэх, ойлголт нэмэгдүүлэх болон сургалт 12. Хороо өмнөх зөвлөмжөө дахин сануулахын (CRC/C/MNG/CO/3-4, para.22) зэрэгцээ дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: (a) Конвенцийн бүхий л зүйл заалтуудыг олон нийт, эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан болон хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг бүх мэргэжилтнүүд, мөн хүүхдүүд өөрсдөө сайн мэддэг байхад чиглэгдсэн, одоогоор хангалттай хийж чадахгүй байгаа ойлголт нэмэгдүүлэх хөтөлбөр, кампанит ажлуудаа сайжруулах; (b) Хууль сахиулах байгууллагад ажилладаг бүх ажилтнууд, багш нар, эрүүл мэндийн ажилтнууд, нийгмийн ажилтнууд, хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнууд, бүх шатны төрийн байгууллагын ажилтнуудыг Конвенцээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх чиглэлээр тогтмол сургалтад хамруулж байхад анхаарах. Хүүхдийн эрх ба бизнесийн салбар 13. Бизнесийн үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр тус улсын авч явуулж буй арга хэмжээг Хорооны зүгээс сайшаахын ялдамд олборлох уул уурхайн салбар зэрэг бизнесийн байгууллагууд хүүхдэд үзүүлж буй сөрөг нөлөөгөө багасгахад чиглэсэн дүрэм журамгүй байгаад сэтгэл зовниж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гэх мэт төрийн албанд ажиллаж буй хүмүүс өөрсдөө морь уях, уралдуулах, эмийн болон архи тамхины үйлдвэрлэл эрхлэх зэргээр хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхолтой зөрчилдүүлэн ажиллах явдал гарсаар буйд туйлын ихээр харамсаж байгаагаа илэрхийлье. 14. Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд бизнесийн салбарын нөлөөллийн талаар гаргасан Ерөнхий зөвлөмжийг үндэслэн (2013) олон улсын болон үндэсний хүний эрх, хөдөлмөр, байгаль орчин болон бусад стандартыг, ялангуяа хүүхдийн эрхтэй холбоотой зүйл заалтуудыг бизнесийн салбарынхнаар хатуу мөрдүүлэхэд чиглэсэн дүрэм журам гаргаж хэрэгжүүлэхийг Хорооны зүгээс тус улсад зөвлөж байна. Тухайлбал, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ үү. Үүнд: 307

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление