ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ A. Хэрэгжилтийн ерөнхий арга хэмжээнүүд (4, 42, 44 (6) зүйлүүд) Хууль тогтоомж 5. 2016 оны 2 дугаар сард Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль баталсныг Хорооны зүгээс сайшаан тэмдэглэхийн хамт эдгээр хуулийг ХЭК-д нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг авахыг зөвлөж байна. Ялангуяа, шаардлагатай санхүү, арга зүй, хүний нөөцийг хангалттай хуваарилахад илүү анхаарна уу. Цогц бодлого ба стратеги 6. Урт хугацааны бодлого шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх нь ерөнхийдөө бэрхшээлтэй гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ ХЭК-ийн бүхий л чиглэлээр хүүхэдтэй холбоотой цогц бодлого баримтлахыг тэргүүлэх зорилтоо болгохыг Хороо тус улсад зөвлөж байна. Энэхүү цогц бодлогодоо суурилан үр дүнтэй хэрэгжүүлэх алсын хараа стратегиа боловсруулах шаардлагатай юм. Боловсруулсан стратеги нь хангалттай санхүү, арга зүй, хүний нөөцөөр дэмжигдсэн байх нь зүйтэй. Зохицуулалт 7. Өмнө өгсөн зөвлөмжийн дагуу (CRC/C/MNG/CO/3-4, 12 дугаар зүйл), өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газар нэртэй байгаад одоо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж шинээр нэрлэгдэх болсон байгууллагыг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг зохицуулах гол үүргээ амжилттай хэрэгжүүлэх боломжийг хангахуйц санхүү, арга зүй, хүний нөөцөөр хангах ажлыг яаралтай хийхийг тус улсад зөвлөж байна. Нөөцийн хуваарилалт 8. Тус улсын санхүүгийн хүндрэлтэй байдал болон төлөвлөлт, санхүүжилт, үр дүнгийн хоорондын холбоосыг сайжруулах зорилго бүхий хөтөлбөрт суурилсан санхүүгийн тогтолцоонд шилжиж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад чиглэсэн нийгмийн суурь үйлчилгээнд тогтвортой хөрөнгө оруулалт дутагдаж байгаа, хээл хахууль, олборлох уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал, түүний огцом өсөлт уналт зэргээс болж улсынх нь эдийн засаг хямарсан зэргээс шалтгаалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр өмнө олсон амжилтаасаа ухарсанд туйлын харамсаж байна. 9. Хүүхдийн эрхийг хангах чиглэлээр улсын төсөв ямар байх талаар өмнө өгсөн зөвлөмжөө сануулж (CRC/C/MNG/CO/3-4, өмнөх тайлангийн 18-р зүйл), 2016 онд Хорооноос гаргасан Хүүхдийн эрхийг хангах төсөвлөлтийн тухай 19-р ерөнхий зөвлөмжийн хүрээнд дараах арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна. Үүнд: (a) ХЭК-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн хуваарилалт, хүртээмж, үр ашиг, тэгш байдлыг хэрхэн харгалзаж буй зэргийг нь үнэлэн дүгнэхэд шаардлагатай бүртгэл, тусгай шалгуур үзүүлэлтүүдийг хамруулсан, хүүхдийн эрхийн хандлагаар хийгдсэн, үр дүнд чиглэсэн буюу хөтөлбөрт суурилсан 305

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление