ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
хэрэгжүүлсэн Хүүхдийн мөнгө хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуульд хамрагдаагүй,
гэр бүлтэйгээ хамт амьдраагүй хүүхдийг хамруулахгүй гэсэн шалгуур үзүүлэлт тавьсны
дагуу 2007 оны статистикийн бүртгэлээр дацан хийдэд шавилан суусан нийт хүүхдийн тоо
2251, 8-аас доош настай хүүхдийн тоо 25 болж буурсан байна. 2011 онд нийт хүүхдийн
тоо 1362, 8-аас доош насны хүүхдийн тоо 15 болсноос үзэхэд шашны сургууль, дацанд
суралцагч хүүхдийн тоо цөөрчээ.
152. 2014 онд ХТҮГ орон нутгийн байгууллагууд хамтран, “Сүм, хийдэд шавилан
суудаг болон сүмийн үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдийн нөхцөл байдал” судалгаанд
21 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүргийн сүм хийдийн төлөөлөл болгон Будда, Христ,
Исламын шашны сүмийн үйл ажиллагаанд хамрагддаг 2282 хүүхдийг судалсан байна.
Тэднээс буддын шашны хийдэд тогтмол шавилан суудаг 502 хүүхэд байсан бөгөөд 1780
хүүхэд бусад шашны сүмд хүссэн үедээ ирж, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагддаг
гэсэн тоо баримт гарсан байна.
153. Сүм хийдэд хүүхдэд зориулсан журам, ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллээс
урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн журам, зохицуулалт байхгүй учир лам багш,
ажилтнуудын хувьд хүмүүжлийн эерэг арга, хандлагын талаар мэдлэг дутмаг байгааг
дээрх судалгаагаар тогтоожээ. Шашны байгууллага зөвхөн шашны ном заахыг урьтал
болгодгоос шалтгаалан тэнд шавилан сууж байгаа хүүхэд орчин цагийн шаардлагад
нийцсэн боловсрол эзэмшиж чадахгүйн дээр тэдний зарим эрх зөрчигдөхөд хүрч байна.
Сүм хийдэд шавилан суугаад суурь боловсрол давхар эзэмших боломжгүй нь нэгэнт
тодорхой байгаа учраас шашны сургалттай ерөнхий боловсролын сургуулийг үндэсний
хэмжээнд бүсчлэн байгуулах шаардлагатай байна гэсэн ХЭҮК-ийн зөвлөмж гарсан байна.
Хүүхдийн хөдөлмөр
154. Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны 2011-2012 оны тайланд 5-17
насны нийт хүүхдийн 15,9 хувь эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба тэдний
54,1 хувь хөвгүүд, 45,9 хувь охид байна. Эдгээр хүүхдийг насны бүлгээр авч үзвэл
5-9 насныхан 18,8 хувь, 10-11 насныхан 14,5 хувь, 12-14 насныхан 30,8 хувь, 15-17
насныхан 35,9 хувийг эзлэж байна. Ажил эрхэлж байгаа хүүхдийн 0,7 хувь өрхийнхөө
орлогыг дангаар бүрдүүлдэг байна.
155. Ажил эрхэлж байгаа арван хүүхдийн найм нь хөдөө аж ахуйн салбарт, нэг нь
бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээний газарт ажиллаж байна. Мөн 1517 насныхан уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрт ажиллаж байна. Судалгааны
тархаалтын тооцоогоор 5-17 насны 1857 хүүхэд өрхөөс гадуур эдийн засгийн ажиллагаа
эрхэлж байх бөгөөд тэдний 65,4 хувь нь сургуульд сурдаг байв. Ажил эрхэлдэг нийт
хүүхдийн 2,0 хувь цалин хөлстэй ажил эрхэлж байна. Эдгээр хүүхдийн 11,1 хувь хүнд
хортой болон аюултай ажил хийж байна.
156. Засгийн Газар 2011 онд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрийг
устгах үндэсний хөтөлбөрийг баталсан нь зохих үүрэг гүйцэтгэж байна. Хөтөлбөрийн
үндсэн зорилгыг 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хэлбэрийг бүрэн
устгах гэж тодорхойлоод хүүхдийн хөдөлмөрийг зохицуулах хууль тогтоомжийг нэгдэн
орсон олон улсын гэрээ конвенцийн зарчимд нийцүүлэх, энэ чиглэлээр хууль сахиулах
293
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление