ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Эцэг эхээсээ тусдаа амьдарч байгаа хүүхэд
142. Монголд хүүхэд урт богино хугацаагаар гэр бүлээсээ тусдаа амьдарч байна.
Тухайлбал, дотуур байрны хүүхэд, тавиул хүүхэд, сүм хийдэд шавилан сууж байгаа
хүүхэд, хараа хяналтгүй хүүхэд гэсэн бүлгийг дурдаж болно.
Сургуулийн дотуур байрны хүүхэд
143. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, өргөн уудам нутагт тархан амьдардаг малчдын
хүүхдийг боловсролд хамруулах үндсэн шийдэл нь дотуур байр байсаар ирлээ. 20122013 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 502 дотуур байранд 36130 хүүхэд амьдарч
байснаас 90 гаруй хувь нь малчдын хүүхэд байна. Сургуулийн дотуур байранд хүүхдүүд
хичээлийн жилийн турш буюу жил бүрийн 9 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэл
амьдардаг. Дунд нь нийтдээ гурван удаа нэг долоо хоногоос гурван долоо хоног хүртэл
амарч гэртээ очдог. Улсаас дотуур байрны бүх зардал, хоол хүнсийг хангадаг.
144. 2008 оноос бага сургуульд орох насыг 6 нас болгосон нь бага насны хүүхдийн
эрх ашиг, малчдын аж амьдралд гүнзгий нөлөөлжээ. 6 настай хүүхэд эцэг эхийн хайр
халамжаас хол амьдрах, суралцах нь амаргүй тул малчин өрх, эцэг эх үр хүүхдийнхээ
сургууль боловсролын төлөө зарим бэрхшээлтэй асуудалтай тулгарч байна. Залуу малчин
гэр бүлийн хувьд 6 настай хүүхдээ боловсролд хамруулах энэ хэлбэр хүүхдэд болон гэр
бүлийн амьдралд төвөгтэй байгааг 2014 онд хийсэн Залуу малчдын улсын зөвлөлгөөнд
оролцогчид шүүмжилсэн байна.
145. 2014 онд ХТҮГ-аас “Сургуулийн дотуур байрны хүүхдийн хамгаалуулах эрхийн
хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа” хийжээ. Судалгаанд хамрагдсан дотуур байрны
хоёр хүүхэд тутмын нэг нь гадаад төрх байдал, хувцаслалт, амьжиргааны түвшин,
сурлагын байдлаас хамаарч, нэр хоч авах, нэр төрөө гутаалгах асуудалд ордог гэжээ. Мөн
айлган сүрдүүлэх /16,9 хувь/, зодох /12,5 хувь/, дооглох /22,9 хувь/, тохуурхах /14,3 хувь/,
гадуурхах /17,9 хувь/, бүлэглэн гадуурхах /18,6 хувь/ зэрэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн
хэлбэрүүд дотуур байранд байгааг гаргажээ. Хүүхдүүд учирдаг ялгаварлал, үе
тэнгийнхний хүчирхийлэл, багш, бусад хүмүүсийн ширүүн харилцааны талаар санал
гомдол гаргаж чаддаггүй талаар илэрхийлсэн байна.
“Тавиул” буюу өөрийн өрх, гэр бүлээс гадна амьдарч байгаа хүүхэд
146. Азийн гэр бүлийн соёлын нийтлэг уламжлал дагуу монгол хүмүүс ах дүү, төрөл
төрөгсөд, гэр бүлийн гишүүдээ дэмжин тусалдаг өргөн уламжлалтай. Үүний нэг хэлбэр
нь сургууль соёл зорьсон хүүхэд залуусаа төв, суурин газар амьдрахад нь тусалж, ах дүү,
хамаатан садан төрлийн хүмүүс нь гэр орондоо суулгах, ойрхон байлгаж харж ханддаг
явдал юм. Эмээ өвөө, хамаатан садан, гэр бүлийн найз нөхөд хүүхдийг сургуульд
сурахад нь дэмжин, гэртээ амьдрах боломжоор хангадаг заншилтай. Энэ нь хүүхэд садан
төрлийнхний асрамжид байх үндсэн боломжийг бүрдүүлдэг юм. ҮСХ хүн ам орон сууцны
2010 оны тооллогоор 18 хүртэл насны хүүхдийн 16.6 хувь нь гэр бүлээсээ тусдаа амьдарч
байгааг гаргасан.
147. “Тавиул” хэлбэрээр амьдарч байгаа хүүхдийн үндсэн шалтгаан нь малчин
айлын хүүхэд сургуульд сурахаар, төв, суурин газрын сургуульд чанартай боловсрол
291
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление