ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ тоног төхөөрөмжийн хамт нийлүүлсэн бөгөөд үүнд 35.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Хүснэгт 19. Шинээр нэмэгдсэн хичээлийн байр, суудлын тоо Он 2009 2010 2011 2012 дүн Хичээлийн байр 18 13 15 28 74 Суудлын тоо /мянга/ 5,9 4.7 5,6 15.0 31.2 БШУЯ-ны мэдээ, 2013. Боловсролын тусгай үйлчилгээ 132. Цэргийн насны залуусын бичиг үсгийн боловсролыг ахиулах, боловсрол нөхөн эзэмшүүлэх асуудлаар судалгаа хийж, Албан бус боловсрол, зайны сургалтын Үндэсний төв (2013 оноос Насан туршийн боловсролын төв гэх болсон) өөс бичиг үсгийн гурван шатны сургалтын хувилбарт гарын авлага боловсруулж, Албан бус боловсролын “Гэгээрэл” төвүүдэд түгээн сургалтад ашиглаж байна. 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар 45 төрлийн 153 хэвлэлийн хуудас сурах бичиг, гарын авлага, амьдрах аж төрөх ухааны 50 төрлийн гарын авлага, 8 цуврал радио хичээл, 12 төрлийн видео хичээл бэлтгэн түгээжээ. Эдгээр олон хувилбарт сургалтын материалын онцлог нь амьдрах ухааны агуулгад суурилсан бөгөөд насанд хүрэгчдийн сурах арга барилд тохируулснаараа ач холбогдолтой байлаа. 133. Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 98,3 хувь байгаа олон улсын түвшинтэй харьцуулахад өндөр. Гэвч Дүйцсэн хөтөлбөрөөр 2009-2010 онд 11668, 2011-2012 онд 12200, 2012-2013 онд 11810 хүн суралцаж, нөхөн боловсрол эзэмшсэний 70 орчим хувь нь хөвгүүд байна. Өнгөрсөн хугацаанд шинээр барьсан болон засварлаж ашиглалтад орсон 30 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах гадаад орчны болон сургалтын нөхцөлийг бүрдүүлэв. Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал 134. Сургуулийн нийгмийн ажилтанд 2013 оноос эхлэн мэргэжлийн зэрэг, нэмэгдэл цалин олгох шийдвэр гарснаар тэдний цалин 15 -20 хувиар нэмэгдэж, хүний нөөцийн чадавх сайжирч, сурагчдын нийгмийн асуудал шийдэгдэхэд нөлөөлөх болов. 135. Нийслэлийн хэмжээнд сурагчдын замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 5 дүүргийн 34 сургууль 104 автобусаар өөрийн сургуулийн 3424 суралцагчдад зохион байгуулалттай тээврийн үйлчилгээ үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн нийт 12 сургуулийн сурагчдад тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх ажлыг зохион байгууллаа. 136. 2013 оноос эхлэн Нийслэлийн ИТХ-ын шийдвэрийн дагуу бүх дүүргийн 154 сургуульд “Sckool Policy” эргүүлийн хөдөлгөөн өрнөж, 48217 эцэг эх сургуулийн орчинд үйлдэгдсэн 1500 хэрэг зөрчлийг илрүүлж, 460 гаруй удаа урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. 289

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление