ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
шилжүүлэх, хэвийн жирэмсэн болон төрсний дараа эх, хүүхдийн эрүүл мэндийг хянах,
бага насны хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, эрүүл хүүхдийн хяналт, хүүхдэд зонхилон
тохиолдох өвчнүүдийн үед цогц тусламж үзүүлэх, дархлаажуулалтад хамруулах зэрэг
асуудал юм. 2010 оноос жирэмсэн эхчүүдэд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг
олгож, хүүхдийг төрсний дараа энэхүү дэвтрийн дагуу хянаж байгаа нь гэр бүлд төвтэй
эх хүүхдийн тасралтгүй тусламж үйлчилгээний нэг хэлбэр болж амжилттай хэрэгжиж
байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний бүхий л хугацаанд 6 удаа хяналтад үзүүлэх
стандартыг баримталж байгаа ба үүнд дараах үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлж хянаж байна.
101. Гэр бүл төлөвлөлт, жирэмсний эрт хяналт, эрсдэлтэй болон жирэмсний
хүндрэлтэй эхчүүдийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэх, хэвийн жирэмсэн болон
төрсний дараа эх, нярайн эрүүл мэндийг хянах, бага насны хүүхдийн өсөлт хөгжлийг
дэмжих, вакцинжуулах зэрэг үйл ажиллагааг өрх, сумын эрүүл мэндийн төвүүд хариуцаж
байна. 2010 оноос хүүхэд бүрт “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр” ашиглах болов.
Эмэгтэйчүүдийг жирэмсний хяналтад ороход нь дараах үйлчилгээ, зөвлөлгөөг үзүүлж,
тогтмол хянаж байна. Үүнд: цус, шээсний ерөнхий шинжилгээ, цээжийг гэрэлд харах,
чанд авиан шинжилгээ (ЭХО), Мазокийн шинжилгээ, сайн дурын үндсэн дээр тэмбүү
болон ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх шинжилгээ г.м байна.
Хоол тэжээл
102. 2011 оноос 5 хүртэл насны хүүхдийг өсөлтийн хяналтад тогтмол хамруулж,
“Хүүхдийн өсөлтийг дэмжих” интервенц хэрэгжүүлсэн нь хүүхдийн хоол тэжээлийн
дутлаас үүдэлтэй тураал, болон өсөлтийн хоцролтыг бууруулахад чухал алхам болсон.
“Хүүхэд хөгжил” судалгааны дүнгээс харахад тав хүртэл насны хүүхдийн дунд өсөлтийн
хоцролт 15.3%, тураал 3.3%, туранхай 1.6% байна. Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр
дагнан хооллох үзүүлэлт сүүлийн 10 жилийн хугацаанд харьцангуй тогтвортой (5060%) түвшинд байгаа ба аминдэм, бичил бодисын дутлын үзүүлэлт төдийлэн сайн
буурахгүй байна. 5 хүртэл насны хүүхдийн дунд цус багадалт 28.5%, төмрийн дутал
21.4%-тай байна. Д аминдэмийн дуталд 5 хүртэл насны хүүхдийн 21.8% нь өртсөн бол А
аминдэмийн дуталд 32.4% нь өртсөн байна. Хүүхдийн нэмэгдэл хоолны нэр төрөл өмнөх
судалгаатай харьцуулахад олширсон байна. 6-59 сартай хүүхдийн хоол хүнсний бүтцэд
гурил, мах, будаа, сүүн бүтээгдэхүүн давамгайлсан хэвээр байна.
Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд
103. Улсын Их Хурал “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай”, “Сэтгэцийн эрүүл мэндийн
тухай” болон “Тамхины хяналтын тухай” хуулийг шинэчлэн баталлаа. Эдгээр хууль
нь өсвөрийн үеийнхний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжруулах,
болзошгүй эрсдэлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улс “Өсвөр үе,
залууст ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ”-г бодлогын тэргүүлэх чиглэл болгодог бөгөөд
2013 оны байдлаар улсын хэмжээнд 14 аймаг, нийслэлийн 5 дүүрэгт Өсвөр үеийнхэнд
ээлтэй клиник ажиллаж байна. 2013 онд Эрүүл мэндийн яамнаас “Өсвөр үе, залууст
ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний цогц стратегийг боловсруулж, энэхүү
үйлчилгээг бусад аймаг дүүрэгт өргөжүүлэхээр түншлэгч байгуулагуудтай хамтран
283
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление