ЗУРГАДУГААР БҮЛЭГ Зураг 1. Хүүхдэд чиглэсэн нийгмийн салбарын зарлага, 2003-2012 Эх сурвалж: Нийгмийн салбарын төсвийн шинжилгээ: Хүүхдэд зориулдаг хөрөнгө оруулалт, судалгааны багийн тооцоолол, 2014. 33. Ийм төрлийн шинжилгээ хийдэг бусад оронтой харьцуулахад хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт ДНБ-д эзлэх хувиар дундаж үзүүлэлт болох 5 хувиас бага зэрэг өндөр байна (5.99 хувь), гэхдээ төсвийн зарлага (14.19 хувь) нь бусад орнуудын дундаж болох 16 хувиас доогуур байна. Хэдийгээр шинжилгээ хийсэн улс орнууд хоорондоо асар ялгаатай ч дээрх үзүүлэлт сонирхолтой суурь мэдээлэл юм. Тухайлбал, Өмнөд Америкийн олонхи улсын Засгийн Газрын төсөвт эзлэх хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалтын хувь нь Монголынхоос харьцангуй өндөр байна. Зураг 4. Хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт, ДНБ-д эзлэх хувь ба нийт төсөвт эзлэх хувь /сонгон авсан зарим оронд/ Эндээс харахад хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт 2003 онд 89 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 1 их наяд төгрөг болж, сүүлийн арван жилд хөрөнгө оруулалт даруй 11.7 дахин өссөн дүр зураг ажиглагдаж байна. Тооцооллоос харахад 2003 онд Засгийн Газар хүүхдэд зориулан шууд 89.6 тэрбум төгрөг (буюу одоогийн ханшаар тооцоход 54.39 266

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление