ЗУРГАДУГААР БҮЛЭГ НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүжиж буй төслийн менежерүүдэд үйл ажиллагааны үр дүнг дээшлэх үүднээс семинар зохион байгуулах. е. Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, донор орнууд болон хандивлагчидын үйл ажиллагааг нь хүүхдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаанд чиглүүлэх, тэдгээртэй хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт зохион байгуулах Б. Үндэсний хууль тогтоомжид хүүхдийн эрхийн тусгагдсан байдал 40. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд (Улсын Их Хурлаас 1993 онд батлагдсан) 16 хүртэлх насны хүүхэд бүр (ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэлх) эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах бөгөөд даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. 41. Боловсролын тухай хуульд (1991 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан) иргэд 17 нас хүртлээ суурь боловсрол эзэмших бөгөөд сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар заасан. Түүнчлэн сургуулийн дотуур байрны зардал, сургуулиас хол амьдардаг хүүхдүүдийг гэр болон сургууль хооронд ирж очих зардлыг жилд нэг удаа төрөөс хариуцахаар заасан. 42. Хөдөлмөрийн тухай хуулиар (1991 оны 2 дугаар сарын 14-ны өдөр батлагдсан) насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг гаргаж, хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, цалин, ажлын цаг болон хүүхдэд хөдөлмөр, мэргэжил олгох асуудлыг зохицуулсан. Хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээ 15 нас ба хөдөлмөр эрхэлж буй насанд хүрээгүй хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах ёстой. 43. Тэтгэврийн тухай хуульд (1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан) хагас болон бүтэн өнчин хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэж заасан. Тэтгэврийн хэмжээ нь нас барагчийн хөдөлмөрийн орлого, эзэмшил, үхлийн шалтгаанаас хамаарах ба доод хэмжээг хуулиар тогтоосон. 44. Тэтгэмжийн тухай хууль (1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан) янз бүрийн шалтгаан, нөхцөлтэй хүүхдэд олгох (нярайн, олон хүүхэдтэй өрх, ихрүүд гэх мэт) тэтгэмжийг ангилж, тэтгэмж тус бүрийн хэмжээг тоггоосон. 45. Иргэний хууль (1963 онд батлагдсан) хүүхдийн иргэний эрх зүйн хэсэгчилсэн чадамж, түүнтэй холбогдох арга хэмжээг тогтоосон. Хуульд хүүхэд иргэний хэрэгт эцэг, эхээрээ төлөөлүүлэн оролцоно гэж заасан. 46. Эрүүгийн хууль (1986 оны 5 дугаар сард батлагдсан) 14-өөс дээш насны хүүхэд гэмт хэрэг үйлдсэний төлөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай заасан боловч тухайн хүүхэд 18 насанд хүрээгүй бол цаазаар авах ял оногдуулахгүй гэж заасан, Эрүүгийн хууль хүүхдийн эрхийн зөрчлийг гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэгтэнд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан. Жишээ нь хүүхдийг гэмт үйл ажиллагаа, садар самуун, хар тамхинд татан оролцуулах, хүүхдийн тэтгэвэр төлөхөөс зайлсхийх, хүүхдийг зориуд хаях, төөрөгдүүлэх болон хулгайлах, хүүхдийг аюултай нөхцөлд орхих, байнга зодох, бие махбодийг тарчлаан зовоох нь уг хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогддог. 16

Выберите целевой абзац3