5. Жендэрийн 13 дугаар зүйл. Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011.02.02) байдлын баталгаа 13.1.Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна. 13.2.Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд зонхилон тохиолдож нас баралтын үндсэн шалтгаан болж байгаа өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж байна. 13.3.Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах эрхийг хүч хэрэглэх, тулган шаардах буюу аливаа арга, хэлбэрээр зөрчихийг хориглоно. 13.4.Эрэгтэй, эмэгтэй хүнийг нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн чиглэлийн бусад сургалт, сурталчилгаанд оролцох, үзлэг, шинжилгээнд хамрагдахад саад учруулахыг хориглоно. 13.5.Эрүүл мэндийн үйлчилгээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, үр хөндүүлэхийг ятгах, шаардах, дарамтлахыг хориглоно. 13.6.Орлого багатай, алслагдмал нутгийн хүн ам болон үндэстний цөөнхийн хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах эрхийг хангах ба түүнд шаардлагатай туслалцаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авна. 14 дүгээр зүйл. Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа 14.1.Гэрлэгчид, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүн ямар нэг байдлаар эхнэр, нөхөр, хамтын амьдралтай байгаа хүнээ мэргэжлээрээ ажиллах, бусад хэлбэрээр нийгмийн амьдралд чөлөөтэй оролцох эрхийг хязгаарлах, саад учруулахыг хориглоно. 14.2.Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх, гэрлэлтийн гэрээ байгуулах, өөрчлөх, гэрлэлтээ сайн дураараа цуцлуулах, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн харилцаанд оролцох зэрэг хүний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглоно. 14.3.Эхнэр, нөхөр нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын хугацаа зэргийг хамтран шийдвэрлэх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах адил тэгш эрх, үүрэгтэй. 14.4.Эх, эцэг хүүхэддээ нийгмийн үүрэг, хариуцлага, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын эрх тэгш оролцоо болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголт, хүнийг хүйсийн шинжээр үл ялгаварлах үзэл, зан үйлийг өөрсдийн үлгэр дууриал, гэр бүлийн хүмүүжлээр олгох үүрэгтэй. 14.5.Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хувь хөрөнгийг тогтооход оролцох, түүнийг захиран зарцуулах, орлого олох, гэр бүлийн бусад хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулах гэр бүлийн гишүүний эрхийг хүйсийн шинжээр хязгаарлаж үл болно. 14.6.Эхнэр, нөхрийн гэрлэснээс хойш гэр ахуйн ажил ба өрхийн аж ахуй эрхэлсэн, хүүхэд, ахмад настныг асарсан зэрэг гэрийн хөлсгүй хөдөлмөрийн үнэлгээг нийгмийн баялаг бүтээх болон өрхийн эдийн засагт оруулсан хувь хэмээн тооцно. 110 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 6. Залуучууд- ын хөгжлийг дэмжих тухай хууль (2017.05.18) 4.1.8.“амьдрах ухааны чадвар” гэж гэр бүл төлөвлөлт, санхүүгийн мэдлэг болон эрүүл, аюулгүй ажиллах, амьдрах зан үйл, дадал төлөвшил, нийгэм сэтгэл зүйн чадварыг хэлнэ. 7 дугаар зүйл.Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл 7.1.Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг дараахь чиглэлээр зохион байгуулна: 7.1.1.хувь хүний хөгжил; 7.1.2.боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан; 7.1.3.эрүүл мэнд; 7.1.4.хөдөлмөр эрхлэлт; 7.1.5.аюулгүй амьдрах, хөгжих орчин. 8.1.Залуучуудын хувь хүний хөгжлийг дараах чиглэлээр дэмжинэ: 8.1.4.залуучуудын гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлал, зан заншлын тухай утга зохиол, уран сайхны бүтээлийг дэмжих; 10.1.Хорт зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал, хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор залуучуудын эрүүл мэндийг дараах чиглэлээр дэмжинэ: 10.1.1.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах; 10.1.2.их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь оюутан, суралцагчийг эрүүл мэндийн даатгалд хамруулах; 10.1.3.өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, цахим эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх; 10.1.4.залуучуудад гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг боловсрол, эрүүл мэнд болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулах; 10.1.5.зорилтот бүлгийн залуучуудад чиглэсэн биеийн тамир, спорт, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх; 10.1.6.олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хөтөлбөрт залуучуудад архи, тамхи, мансууруулах бодисын хор уршгийг ойлгуулах, эрүүл, зөв амьдралын хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ тусгах, хэрэгжилтийг зохион байгуулах. 10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.5, 10.1.6-д заасан арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. 20.5.Залуучуудын хөгжлийн төв нь дараах чиг үүрэгтэй: 20.5.4.залуучуудыг хууль зүйн туслалцаа болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд холбон зуучлах; 20.5.5.залуучуудад гэр бүлийн боловсрол олгох, залуу гэр бүл тулгамдсан бэрхшээлээ хамтран даван туулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлгийн уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулах санал, санаачлагыг дэмжих; Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 111

Выберите целевой абзац3