ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД МОНИТОРИНГ ХИЙЖ, ҮР ДҮНГ ТАЙЛАГНАХ НЬ УГАНДА УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССООС НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БОЛОН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР МОНИТОРИНГ ХИЙСЭН ЖИШЭЭ Мониторингийн чиг үүргийн хэрэгжилтийг дээшлүүлэх зорилгоор Уганда Улсын Хүний эрхийн комисс нь эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, ХДХВ/ДОХ-той хүний эрхийн асуудлыг тусгайлан хариуцсан Эмзэг бүлгийн хүмүүсийн асуудал хариуцсан нэгжийг байгуулсан байна. Түүнчлэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тусгайлан мониторинг хийх чиг үүрэгтэй өөр нэг нэгжийг Мониторинг, хяналт шалгалтын газрын харьяанд байгуулсан нь одоог хүртэл ажиллаж байна. Энэхүү 2 хэлтсийн аль аль нь нөхөн үржихүйн эрхийн асуудлаар ажилладаг байна. Парисын зарчмуудад ХЭҮБ нь тухайн улс дахь хүний эрхийн ерөнхий төлөв байдлын талаар тайлан бэлтгэж төрийн байгууллагууд, парламент болон холбогдох бусад эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх, илтгэлдээ тодорхой зарим эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндөн оруулах, хүний эрхийн аливаа зөрчил гарсан бол зөрчлийг арилгах, сөрөг үр дагаврыг багасгах тухай санал боловсруулж илтгэлдээ тусгах чиг үүрэгтэй байхаар заасан байна. ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн асуудлаар мониторинг хийж, ерөнхий илтгэлдээ багтаан эрх бүхий байгууллагуудад хүргэж болно. Тухайлбал Энэтхэг Улсын ХЭҮБ нь Хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ нөхөн үржихүйн эрхийн асуудлыг тусгаж парламентдаа хүргүүлсэн байдаг. Түүнчлэн ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад нөлөөлөх зорилгоор тусгай илтгэл боловсруулан гаргаж илүү тодорхой үр дүнд хүрэх боломжтой юм. Ийнхүү тусгай илтгэл гаргасан бол иргэний нийгмийн байгууллагуудад тараах, хэвлэл мэдээллээр сурталчлах арга хэмжээ авч болно. ХЭҮБ нь мониторинг хийх, тайлагнах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн төрийн байгууллагуудад экспертийн дүгнэлт хүргүүлэх байдлаар ажиллах нь хангалтгүй бөгөөд төр болон иргэд, олон нийтийн хоорондын харилцан ойлголцлыг хангах зорилгоор иргэдэд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг эрсдэл гэж үзэн судалж, холбогдох байгууллагуудад мэдээлэн тайлагнах нь чухал болохыг ойлгох нь зүйтэй юм. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар үр дүнтэй мониторинг хийх, тайлагнах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ХЭҮБ нь доорх арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. Үүнд: 1. Хувь хүнээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхдээ тухайн асуудал нь зөвхөн тухайн хүнтэй холбоотой гэж үзэхгүйгээр тухайн улс оронд байгаа ерөнхий нөхцөл байдал гэсэн талаас нь харж, илүү ерөнхий хэмжээнд шийдвэрлэх арга замыг олж шийдвэрлэх нь зүйтэй. Хувь хүнээс ирсэн гомдол, мэдээллийн нууцлалыг хангаж системчилсэн байдлаар нэгтгэн үндэсний хэмжээнд хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох мониторингийн чиг үүргийнхээ нэг хэсэг гэж тооцож ажиллах нь зөв юм. 2. Ихэнх ХЭҮБ-ууд нь хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүнгээ ялангуяа гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүний эрхийн тодорхой төрлөөр нь ангилж статистик мэдээлэл болгон гаргадаг. Жишээлбэл Непал, Мальдив, Йордан, Энэтхэг, Бангладеш зэрэг улсын ХЭҮБ-ууд нь үйл ажиллагааны статистик 36 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага гаргахдаа нөхөн үржихүйн эрхийн асуудлыг статистикийн тусгай бүлэг болгон үздэг байна. Хүний нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн асуудлыг бүртгэхдээ ХЭҮБ нь эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, эсвэл эрүүл мэндээ хамгаалуулах эрхэд оруулах зэргээр тодорхой нэг эрхэд хамруулж үзэх тохиолдол нийтлэг бөгөөд нөхөн үржихүйн эрхээс бусад төрлийн эрхийг аль нэг төрлийн эрхэд бүрэн хамруулж үзсэн тохиолдол цөөнгүй байна. Иймээс ХЭҮБ-ууд нь статистик боловсруулах үйл ажиллагаандаа эдгээр эрхийг хэд хэдэн төрлийн статистикт багтааж үзэх журмыг тогтоох нь зүйтэй. 3. Парисын зарчмуудад ХЭҮБ-ууд нь иргэний нийгмийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байхаар заасан билээ. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нь мэдээллийн үндсэн эх сурвалжид тооцогдоно. Ийнхүү иргэний нийгмийн байгууллагуудтай тогтмол харилцаатай ажиллаж чадвал тухайн улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг олж авах өргөн боломж нээгдэнэ. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа зөвхөн ТББ-уудаар хязгаарлахгүйгээр (ялангуяа нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр ажилладаг) эмэгтэйчүүдийн, хүүхдийн болон орон нутгийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, (хуулийн, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын, нэгдэл, холбоод зэрэг) мэргэжлийн байгууллага, сүм хийд, зан заншлын шинжтэй бүлгийн удирдагчид, хөгжлийн байгууллага зэрэг бүхий л хэлбэрийн иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зүйтэй. Эдгээрийн дотор нөхөн үржихүйн эрхийн асуудлаар эмч, эрүүл мэндийн ажилтнуудын холбоо, нийгэмлэг зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн оролцоог хангах нь чухал гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнчлэн ЛГБТИК хүмүүсийн нэгдэл, биеэ үнэлэгчдийн төлөөлөл зэрэг нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай бүлэг болон нийгмийн эмзэг бүлгийн оролцоог хангах шаардлагатай болохыг мартаж болохгүй юм. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмч, эрүүл мэндийн ажилтнуудын нэгдэл, холбоодтой харилцан холбоотой хамтран ажиллах нь мэдээлэл олж авахад маш чухал ач холбогдолтой болохыг энд дахин дурдаж байна. Эдгээрээс гадна ХЭҮБ нь их, дээд сургуулиуд зэрэг академик үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох замаар мониторингийн үйл ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний үр дүнг боловсруулахад хамтран ажиллахаар хичээл зүтгэл гаргах нь чухал болно. Мэдээлэл авах өөр нэг арга хэрэгсэл нь хэвлэл, мэдээлэл болохыг анхаарах нь зүйтэй. Зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд дангаар нь үндэслэн дүгнэлт гаргах нь төдийлөн тохиромжтой бус боловч сонин, радио, телевиз болон цахим хуудас, сайтаар хүргэж байгаа мэдээллийг системчилсэн байдлаар судлан дүгнэлт гаргах замаар мэдээллийн эх сурвалж болгон ашиглаж болно. 4. Түүнчлэн шаардлагатай орон нутагт очиж ажиллах байдлаар мониторинг хийх нь зөв юм. Ялангуяа хот суурин газар болон алслагдмал бүс нутагт нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж, хүртээмж мэдэгдэхүйц хэмжээнд өөр өөр байдаг тул төв суурин төвлөрсөн газруудаас гадна алслагдмал бүс нутагт очиж ажиллах нь зүйтэй байна. Иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн мэдээлэлд үндэслэн аль орон нутагт очиж ажиллахаа шийдвэрлэх нь илүү үр дүнтэй байж болно. Гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, жирэмсний хяналт, амаржих болон амаржсаны дараах асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очихдоо шаардлагатай Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 37

Выберите целевой абзац3