ТЭМДЭГЛЭЛ 5.1. ХЭСЭГ – ҮР НӨЛӨӨ, ШАГНАЛ БОЛОН МЭРГЭШСЭН БАЙДАЛ A. ҮР НӨЛӨӨ Сайн сэтгүүл зүй хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг. Сурвалжилж буй үйл явдал дуусахгүй байж магадгүй гэхдээ таны нийтэлж буй сурвалжилга нь: • Хувь хүн болон хүмүүсийг албадан хөдөлмөрөөс чөлөөлөхөд хүргэж болно. • Ажил олгогчийг дадал хэвшлээ өөрчлөх, эсвэл бизнесийн түншүүддээ ч мөн адил зүйл хийхийг уриалахад хүргэж болно. • Эрх нь зөрчигдсөн ажиллагчдад итгэл найдвар өгч, бусдад туслах бүлгийг байгуулах хэлхээ холбоог бий болгоно. • Хууль тогтоомжийг боловсронгуй болгож, одоо мөрдөж байгаа хуулиудыг хэрэгжүүлэхийг эрх мэдэлтнүүдэд уриална. • Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга бус хандах явдал, тэдгээрийн үндсэн шалтгааныг шийдвэрлэхэд бодлого боловсруулагчдыг уриална. • Тодорхой төрлийн ажиллагчдын нөхцөл байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, олон нийтийн буруу ойлголтыг өөрчилнө. Ажиллагчдад тааламжтай үр дүн бий болгоход анхаарах нь нэн чухал билээ. Албадан хөдөлмөрийн нөхцөл байдлын талаар сурвалжлахдаа албадан хөдөлмөрөөс чөлөөлөх шийдлийг олох нь зорьж буй гол үр дүн болно. Харин зохистой хөдөлмөрийн нөхцөл бүрдээгүй бусад асуудлыг хөндөх тохиолдолд зорьж буй гол үр дүн нь нарийн тодорхой биш байхын зэрэгцээ олон талын оролцоотойгоор томоохон өөрчлөлт хийх замаар хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад чиглэх тул хэрэгжилт болон түүний мөрөөр хяналт тавихад хэцүү байж магадгүй юм. Б. ШАГНАЛ Бараг бүх төрлийн сурвалжилгад зориулсан шагнал, урамшуулал, тэтгэлэг байдаг. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, тэр дундаа албадан хөдөлмөрийн асуудлыг шуурхай эрэн сурвалжилж гаргаж ирсэн бол хэвлэл мэдээллийн үндсэн шагналууд дотор ялгарч чаддаг. Сүүлийн жилүүдэд янз бүрийн улс орнууд хамгийн нэр хүндтэй шагналаа энэ төрлийн мэдээнд олгожээ. • Pulitzer prize (USA): Seafood from slave (2016)31 • National Magazine Award (Canada): The Cage (2016) • Albert Londres (France): Voyage en barbarie (2015)32 Бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг уг асуудалд төвлөрүүлж, тухайн үедээ олон нийтийн анхаарлыг татдаг тул эдгээр онцлог байдал нь мэдээний анхдагч үр нөлөөг нэмэгдүүлэхэд тусална. Хөдөлмөр, шилжилт хөдөлгөөний асуудалд анхаарал хандуулсан хэд хэдэн шагнал байна. ____________________________ 31 32 46 AP. An AP investigation helps free slaves in the 21st century, 2016. Voyage en Barbarie. n.d. Accueil. | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Выберите целевой абзац3