ТЭМДЭГЛЭЛ 3.1. ХЭСЭГ – БИЧГЭН БОЛОН БАРИМТАТ ЭХ СУРВАЛЖ A. БАРИМТ, ДҮРСЛЭЛ Баримт нь бүх эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэс юм. Ихэнхдээ баримт нь хуудас дээрх хуурай тооноос өөрцгүй ч, зөв ойлгуулж, тайлбарласнаар сонирхол татахуйц мэдээллийг ил болгож чадна. Баримт сэлтэд дурлаж сурах хэрэгтэй. Албан ёсны статистик, хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэр болон бусад баримт бичиг, компанийн хэвлэмэл бүтээл, сонины нийтлэл зэрэг албан ёсны өндөр ач холбогдолтой баримт сэлт бичгийн эх сурвалжийг хайж олоорой. Б. ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО Гэрэл зураг, тэр дундаа дүрс бичлэг орчин үеийн нийтлэл, нэвтрүүлгийн чухал хэсэг юм. Гэхдээ албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга бусаар хандах нь ихэвчлэн далд явагддаг учраас гэмт хэрэг үйлдсэн этгээд болон хохирогч тал хоёулаа танигдахыг хүсэхгүй байх нь их билээ. Хэрэв хэн нэгэн зураг авхуулахыг зөвшөөрсөн (эсвэл дүрс бичлэгт орох) боловч танигдахгүй байхыг хүсвэл зураг авах үедээ хэн болохыг нууцлах нь дээр юм. Тухайлбал эвлүүлэг хийх, мэдээг бэлтгэх явцдаа дүрсийг бүдгэрүүлэх, нуух зэрэг зураг авалтын дараах техник ажиллагаанд найдахаас илүү сүүдэртэй хэсэгт зураг авах, ярилцагчийн гарыг харуулж дүрс бичлэг хийх зэрэг аргыг хэрэглэж болно. Хэрэв танд эх зураг нь олдохгүй бол юу хийж болох вэ? • Та зургийн санд бүрдсэн зургаа ашиглаж болох хэдий ч уг зураг нь таны мэдээнд нийцэхгүй байж болно. • Та гар зураг, зурмал зураг, уран зураг зэрэг дүрслэх урлагийн тусламжтайгаар мэдээгээ дүрсэлж болно. • Та мэдээгээ ямар ч дүрсгүй үлдээж, яагаад ингэснээ уншигчдад тайлбарлаж болно. Зураг, дүрс чухал үүрэгтэй ч мэргэжлийн чадвар болон нөөц дутагдсанаас болж гэрэл зургаа болхи засварлахад хүрч, эцэстээ үзэгчдэд ихээхэн таагүй сэтгэгдэл төрүүлдэг. 3.2. ХЭСЭГ - АЮУЛГҮЙ БАЙДАЛ А. ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗАРЧИМ Сурвалжилга, бүтээлийнхээ турш аюулгүй байдлыг хангах зарим нэн чухал зөвлөгөөг энд оруулав. Алдаагүй мадаггүй байдал Зөвхөн шалгаж, дахин нягталж, үнэн гэдгийг нь мэдэж авсан баримтыг ашиглана. Бусад бүх зүйлсийг нотлох, ялгаж салгах нь зүйтэй. Сурвалжилга, бүтээлээрээ нотолж буй зүйлс алдаа мадаггүй байх ёстой гэдэгт анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн дүгнэлт бүү хийгээрэй. Өөрийн боломждоо нийцүүлж сурвалжилна. Хэрэв ямар нэг эмзэг асуудлыг хөндөж буй бол та юу олж харж байгаагаа, таны эргэн тойрны хүмүүс танд юу гэж хэлснийг л оруулаарай. Задлан шинжилгээ, тайлбар, таамаглал зэргийг өөр эх сурвалжтай асуудлыг том дүр зургаар харж чаддаг хүмүүст үлдээх нь зүйтэй юм. 32 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Выберите целевой абзац3