ТЭМДЭГЛЭЛ хэмжээ зохион байгуулах”, мөн 3.2.6 дахь заалтын 3.2.6.1-д “хүн худалдаалах гэмт хэрэгт, ялангуяа хөдөлмөрийн мөлжлөг (мал маллах, морь унах, айлын хүүхэд харах, гуйлга гуйх гэх мэт)-т өртсөн, өртөж болзошгүй хүүхдийн судалгааг гаргаж, дахин гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх” арга хэмжээнүүдийг тусгажээ. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль (2012)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хохирогч” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоосон эсэхээс үл шалтгаалан хүн худалдаалахын улмаас эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн хүнийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид хууль зүйн, материаллаг болон эмнэлгийн тусламж үзүүлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг хэд хэдэн хууль тогтоомж, тухайлбал Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль (2013)17-д тусгажээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)-д заасны дагуу прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсний дараа гэрч, хохирогчоор тогтоогдсон бол эдгээр тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжтой байна. Практикт хохирогчийг хамгаалахад чиглэсэн ихэнх үйлчилгээг төрийн бус байгууллагууд үзүүлж байна. Эрүүгийн хууль (2015)18-ийн 13.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн...” үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцож, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан...” хүн худалдаалах гэмт хэргийн шинж болохыг тодорхойлж, ял шийтгэлийг хүндрүүлсэн байна. Гэхдээ Эрүүгийн хуульд цалин хөлсгүй гэдгийг албадан хөдөлмөрлүүлсэн гэмт хэргийг тодорхойлох нэг элемэнт болгосон нь Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцын 25 дугаар зүйл, мөн тус конвенцын протоколын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу эрүүгийн хэрэг гэж үзэж, ял шийтгэвэл зохих хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн хүрээг хэт явцууруулсан байна. Харин Эрүүгийн хуульд хүн худалдаалах гэмт хэргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протоколд нийцэж байна. Энэ нь албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор хүн худалдаалахын эсрэг тусгайлан арга хэмжээ авахыг шаардсан Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцын протоколын заалттай нийцэж байна. ____________________________ 17 18 16 https://www.legalinfo.mn/law/details/9287 https://www.legalinfo.mn/law/details/11634 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Выберите целевой абзац3