ТЭМДЭГЛЭЛ иргэнийг Япон Улсад хүлээж авах компанийн ярилцлагад оруулж, болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Япон Улсын талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Япон Улсын Элчин сайдын яамнаас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг. Тиймээс иргэдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. Ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг Япон Улстай байгуулсан Санамж бичгийн дагуу зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэх тул энэ үйл ажиллагаанд иргэн, Япон хэлний сургалтын төвүүд, яамнаас ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөл авсан газрууд болон бусад байгууллагууд оролцохгүй болохыг онцгой анхааруулж байна. Сүүлийн үед иргэн, байгууллага хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг газрууд Япон Улсад үндсэн ажилтнаар зуучилна гэх зар мэдээллийг олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслээр өргөн хүрээтэй зарлаж, үүндээ орон нутагт төрийн байгууллагуудыг татан оролцуулах байдал гарч болзошгүй байгаа тул Та бүхэнд энэ мэдээллийг хүргэн сэрэмжлүүлж байгаа юм. Мөн тус яамнаас Америк, Чех, Унгар, Польш болон бусад оронд Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага байхгүй болохыг онцолжээ. Хэрэв зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Шууд ажилд авах уу, эсвэл зуучлагчаар дамжуулах уу? Ажилд зуучлах, авах үйл явц нь нарийн нийлмэл бөгөөд хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгждэг байж болно. Ажил олгогч, ажилтан хоёрын дунд зуучлагч этгээдийн тоо нэмэгдэхийн хэрээр зүй бус явдлын эрсдэл ихэсдэг. Ингэснээр ажиллагчдын өмнө ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардлыг шууд ба шууд бусаар төлөх нийтлэг бэрхшээл тулгардаг байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж”-д ажилд зуучилсны төлбөр, бусад зардлыг ажилтан төлөх ёсгүй гэж заасан байдаг ч олон улс оронд ажилд зуучилсны төлбөр хураамжийг ажиллагчид хуулийн дагуу хэсэгчлэн эсвэл бүрэн хэмжээгээр төлөх явдал хэвээр байна. Түүнчлэн ажиллагчид төлж барагдуулдаг бүх зардлын тооцоогоо мэдэх нь чухал юм. Үүнд ажилтныг ажил олгогчтой холбох үйлчилгээ үзүүлсний төлөө зуучлалын агентлагийн нэхэмжилдэг “зуучлалын төлбөр хураамж”-аас гадна иргэний болон аяллын бичиг баримт, эрүүл мэндийн үзлэг, явахын өмнөх сургалт зэрэг зардал орж болно. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 7

Выберите целевой абзац3