Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал 1.1 ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮҮРЭГ Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, түүний үйл ажиллагаа хэвийн байх төдийгүй, хүн бие махбод, оюун санаа, нийгмийн талаар бүрэн төгс, эрүүл саруул байх тухай ойлголт юм. Хүн бүр сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, нөхөн үржих чадвартай байх, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй шийдэхэд тус болох гэр бүл төлөвлөлтийн аюулгүй, үр дүнтэй арга хэрэгсэл, мэдээллээр хангагдах, жирэмсний болон амаржих хугацаанд осол, аюулгүй байж, эрүүл хүүхэд төрүүлэх боломж бүрдүүлсэн эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүртэх боломжоор хангагдсан байх ёстой.1 Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн тайланд2 хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд өөрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий, нэн ялангуяа тэдний дунд хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээ таслуулах, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг хүчээр хэрэглэх явдал түгээмэл байгааг дурджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд хэрэгцээндээ нийцсэн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авч чадахгүй байна. Эдгээр саад бэрхшээл нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийн талаарх олон нийтийн буруу ойлголт, хандлага, ялгаварлан гадуурхалтаас үүдэлтэй.3 Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орох шаардлагагүй, хүүхэд төрүүлэх, гэрлэх боломжгүй, чадваргүй гэх үзэл4 тэдний мэдээлэл авах, хүчирхийллээс ангид байх, найдвартай, аюулгүй нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нь хязгаарладаг ажээ. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэх, бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.5 Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл 3 дахин өндөр байна.6 Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө зэрэг нөхөн үржихүйн үндсэн тусламж нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил чухал бөгөөд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлэх орчин, зохион байгуулалт Монгол Улсын хэмжээнд хүртээмжгүй, хангалтгүй байна. Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлын Мөрийн хөтөлбөрийн бүлэг VII, 7.2 Young Persons with Disabilities: Global Study on Ending Gender-based Violence and Realising Sexual and Reproductive Health and Rights, UNFPA, 2018. 3 Ibid n 1, p 7. OHCHR: Gender stereotyping as a human rights violation”, October 2013. 4 Spratt, J (2013), A Deeper Silence: The unheard experiences of women with disabilities and their sexualand reproductive health experiences – Kiribati, the Solomon Islands, and Tonga, UNFPA Pacific Sub-Regional Office, Suva, Fiji, p 10. 5 UNFPA (2018), Young Persons with Disabilities: Global Study on Ending Gender Based Violence and Realising Sexual and Reproductive Health and Rights, Summary Brief, p 6. 6 UNFPA Global Study on Ending Gender-based Violence and Realising Sexual and Reproductive Healthand Rights, 2018. 1 2 9

Select target paragraph3