“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
ТАНИЛЦУУЛГА
Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, аймаг, сумдын төрийн
захиргааны байгууллагаас гаргуулж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд
алслагдсан аймаг, сумд дахь малчин эмэгтэйчүүд эрүүл мэндээ хамгаалуулах,
хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ авах, эдийн засгийн зэрэг эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлж чадахгүй
байна.
Иймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэлд
үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох
үүднээс 2019 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн
дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс
ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж,
үнэллээ.
Судалгааны ажлыг зохион байгуулах, мэдээлэл цуглуулахад дэмжлэг үзүүлж,
хамтран ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн
газрын хамт олонд талархснаа илэрхийлье.
Уг судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж ахлан, тус
Комиссын төв, орон нутгийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж,
гүйцэтгэв.
3