БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 61 Хүүхдийн ёс суртахуунд нөлөөлөх ажил Ёс суртахуун нь бусадтай харилцаж байгаа зан үйлийн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд хөгжлийн явцад ёс суртахууны зарчим, хэм хэмжээ үүсэж нийгмийн ухамсрын тодорхой хэлбэр болдог. Ёс суртахуун нь сайн, муу болон шударга, шударга бус, нэр төр, гутамшиг болох зэрэг амьдралын үйл явцын зөв, бурууг ялган таних хандлагыг тогтоосон шинжтэй хэм хэмжээ билээ. Энэ нь биеийн хэлэмж, хэл яриа, сэтгэл оюуны үйлээр илрэх бөгөөд зөв үйл хийхийг хичээх, муу зүйлийг жигшин цээрлэх, сайн үйлийг хөгжүүлэх зэрэг шаардлагыг нийгэмд бий болгодог байна. Хүүхдийн ёс суртахуун нь бусдыг дагаж дуурайх замаар хөгждөг онцлогтой. Тухайлбал хүүхдийн анхдагч ёс суртахууны хэм хэмжээ нь гэр бүл дэх зан, харилцааны хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудаас шууд хамааралтай. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүүхэд мөн л бусдын хийж байгаа үйлдэл, хоорондоо харилцах зан харилцаа хэвшин, тогтсон ёс суртахуун, үйл ажиллагааг шууд сурч хэрэгжүүлж эхэлдэг. Иймд тухайн хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн орчин нь хүүхдийн ёс суртахуунд сайн болон муу аль аль талаараа маш хүчтэй нөлөөлдөг байна. Ажил, хөдөлмөр эрхэлснээр хүүхдийн ёс суртахуунд эерэг өөрчлөлт ордог гэж зарим судалгаанд оролцогчид үзэж байна. Энэ талаар “Ажил, хөдөлмөр эрхэлснээр харилцаа хандлага, ёс зүйн хувьд муу тал гэхээсээ илүүтэйгээр нийгмийн харилцаанд орсон гэдэг утгаараа сайн өөрчлөлтүүд харагддаг. Тухайлбал багшдаа өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах тал дээр нээлттэй болсон байдаг” гэж Насан туршийн боловсролын байгууллагын ажилтан илэрхийлсэн байна. Мөн хүүхдийн хөдөлмөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТТБ-ын ажилтан “Ажил хийдэг хүүхдүүдийн дунд архины асуудал харьцангуй бага байдаг. Тэд ар гэрийнхээ амьдралыг авч явдаг гэдэг утгаараа архи уух бодолгүй байдаг. Өөрөө зовж олдог учраас архинд мөнгө зарахгүй” гэж хэлсэн. Нөгөөтэйгүүр хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхдээ худал хэлэх, хараалын үг хэлэх, архи, тамхи хэрэглэх, цаашилбал мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, гэмт хэрэг болон зөрчилд холбогдох зэрэг байдал илэрсэн. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод хүүхдийн ёс суртахуунд хор нөлөө үзүүлж болох ажлыг хүүхдээр хийлгэхгүй байхаар заасан байдаг. Конвенцод заасан ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь ёс суртахуунд хор нөлөө үзүүлж болох ажил, хөдөлмөр эрхэлснээс үүдэлтэй хүүхдэд үүсэж байгаа

Select target paragraph3