БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 81 Үүнээс үзэхэд ГССҮТ-д бүртгэлтэй хүүхдүүдийн тоо бодит байж чадахгүй байна. Хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаар гарцаагүй хүнд тохиолдолд хүүхдийг эмнэлэгт хүргэдэг нь нууц биш байна. ГБХЗХГ-ын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сан”-гийн Хурдан морины уралдааны мэдээллийн дэд санд байгаа статистик мэдээллээс үзэхэд 2018-2020 онд нийт 671 уралдаан зохион байгуулагдсанаас аймаг, сумдад 647, нийслэлд 24 уралдаан зохион байгуулагдаж, 165 хүүхэд ямар нэгэн бэртэл гэмтэл авсан байна. Дээрх уралдаанд оролцож бэртэл гэмтэл авсан хүүхдийн тоог ангилан үзэхэд 2018 онд улсын хэмжээнд 24 уралдаан зохион байгуулагдаж 1,939 хүүхэд морь унаж, 57 хүүхэд бэртэл, гэмтэл авсан байна. Мөн 2019 онд уралдаан 197 болж 21,8 хувиар, хурдан морь унасан хүүхдийн тоо 7,380 болж 400 орчим хувиар, бэртэл гэмтлийн тоо 89 хувиар тус тус өссөн байна. Суурь үзүүлэлт болгож буй 2018 онтой 2020 оны дүнг харьцуулахад уралдааны тоо 467 болж 19,4 дахин өссөн, хурдан морь унасан хүүхэд 6,666 буюу 350 орчим хувиар өссөн, бэртэл гэмтлийн тоо 19 болж буурсан үзүүлэлттэй байна. Нэг уралдаанд эзлэх хурдан морь унаач хүүхдийн бэртэл гэмтлийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа нь Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандарт батлагдаж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж болохоор байна. Тухайлбал 2020, 2021 онд МХЕГ-ын даргын баталсан “Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад хүргүүлэн хурдан морины уралдаануудад хүүхэд унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх шалгалт хийж, зохион байгуулагч, уяач, эцэг, эхчүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж, танилцуулга, сэрэмжлүүлэг хүргүүлж ажилласнаар 17,450 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 7,356 хүүхэд хамгаалалтын дуулга өмсөж, 17,081 хүүхэд хамгаалах хэрэгсэл өмсөж, 17,081 морийг хэрэгсэлтэй уралдуулжээ.44 44 МХЕГ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/356 дугаар албан бичиг.

Select target paragraph3