58
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
эзэлж байв. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад29 хүүхдийг
шөнийн цагаар ажиллуулахыг хориглосон бөгөөд ийнхүү бар, ресторан, хүнсний
үйлдвэр зэрэг газарт шөнийн цагаар ажиллаж байгаа нь хүүхдийн сэтгэл зүйд
нөлөөлдөг гэж үзэж болохоор байна.
Цаашилбал хүүхэд насандаа ажил хийхгүй амьдрахыг хүсдэг хүүхдүүдийн дунд
7 хоногийн 5 болон түүнээс олон өдөр ажилладаг хүүхдүүд 72,9, 7 өдрийн туршид
ажилладаг хүүхдүүд 39,6 хувийг эзэлж байсан бол хэд хэдэн ажил зэрэг хийдэг
хүүхдийн эзлэх хувь 29,2 байв. Мөн хүүхэд насандаа ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр
амьдрахыг хүсдэг хүүхдүүдийн 68,8 хувь нь зөвхөн зуны улиралд ажил хийсэн,
66,6 хувь нь ямар нэгэн байдлаар шийтгүүлж ажил, хөдөлмөр эрхэлсэн гэжээ.
Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд тулгардаг бэрхшээлүүдийг
тодруулахад хариулт өгсөн 441 хүүхдээс 45 хувь нь ядардаг, 23 хувь нь хүнд зүйл
өргөх зөөх, 23 хувь нь даарах, халууцах, 19 хувь нь цалингаа авч чадахгүй болов
уу гэж санаа зовдог гэж хариулсан бол 10 хувь нь бусад хүүхдүүдээс ичдэг гэж
хариулсан байна. Үүнээс үзвэл хүүхдүүд ажил, хөдөлмөр эрхэлж байгаагаасаа
ичихээсээ илүүтэй өөрийн биед нь нөлөөлж байгаа хүчин зүйлсээс их бэрхшээдэг,
өөрт ахадсан ачаалал авдаг нь тэдний хувьд хүндээр тусдаг байна. Мөн хүүхэд
цалингаа авч чадахгүй байхаас айдаг байдал бараг 20 хувь байгаагаас үзэхэд нь
ажил олгогчид хүүхдэд цаг тухайд нь, тохиромжтой цалин хөлс өгдөггүй болохыг
харуулж байна.
Эдгээрээс үзэхэд ихэвчлэн биеийн хүчний болон гадаа ажилладаг хүүхдүүд
ерөнхийдөө ядрахаас зүрхшээх, хүнд зүйл өргөхөөс шантрах, даарах болон
халууцахаас бэрхшээх зэрэг сэтгэл санааны айдас, түгшүүртэй байдаг бол бэлгийн
мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн хувьд гутралд орох, сэтгэл санааны хүчирхийлэлд
өртөх нь хамгийн нийтлэг бөгөөд илүү ноцтой шинжтэй хор нөлөө байна.
Хүүхдийн бие, бялдарт хор нөлөө үзүүлж болох ажил
Хүүхдүүд нүд эсвэл чихээ гэмтээх, цахилгаанд цохиулж бэртэж гэмтсэн нь 6
хувь, хүнд зүйлд цохигдох, хавчуулагдсан, өндрөөс унаж бэртсэн, биеийн аль нэг
хэсгээ алдсан тус тус 5 хувь эзэлж байгаа нь аюултай, хүнд хөдөлмөр эрхлэлт
хүүхдүүдийн дунд түгээмэл байгаагийн тод илрэл юм.
ТББ-ын ажилтантай хийсэн ярилцлагын үеэр “Өвөл ажиллах нь эрүүл мэндийн
асуудал ихтэй. Даарах, хатгаа авах, ханиах гэх мэт асуудал гардаг. Зах дээр ажилладаг
хүүхдүүд гар хөлөө гэмтээх явдал байдаг. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн хоол
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 88 дугаар зүйлийн 88.6 дахь хэсэгт “Насанд
хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажиллуулахыг хориглоно.” гэж заасан.
29