БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 39 3.1 Тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрт өртөх эрсдэлтэй хүүхдийн талаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод хүүхдийн хөдөлмөр нь ядуурлаас их хэмжээгээр шалтгаалдаг бөгөөд түүнийг шийдвэрлэх урт хугацааны арга зам, нийгмийн дэвшилд хүргэх эдийн засгийн тогтвортой өсөлт, ялангуяа ядуурлыг арилгах, бүх нийтэд боловсрол олгох үйл ажиллагаанд оршиж байгааг хүлээн зөвшөөрч, гишүүн орнуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, бүх нийтэд боловсрол олгохыг зөвлөжээ.21 Мөн Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд бизнесийн салбарын үзүүлэх нөлөөний талаар төрийн хүлээх үүргийг заасан 2013 оны 16 дугаар Ерөнхий зөвлөмжийн дагуу “Гишүүн улс нь бизнесийн байгууллагуудаар хүүхдийн эрхийн талаарх олон улсын болон үндэсний хүний эрхийн баримт бичгүүд, хөдөлмөрийн орчин, бусад стандартыг мөрдүүлэх талаарх хуулийг боловсруулан сахиулах” үүрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд манай орны ядуурал дорвитой буураагүй тул орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Ядуурлын түвшинг бууруулж, хүрсэн амжилтаасаа ухрахгүй байх, цаашид үргэлжлүүлэн бууруулах нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хориглох, устгах үйл ажиллагаанд чухал дэмжлэг болохоор байна. Түүнчлэн ядуурал нь хүүхдүүдийн хувьд боловсрол эзэмших боломжийг хааж, үүнийгээ дагаад ирээдүйд хүрэлцээтэй цалин хөлстэй хөдөлмөр эрхлэх боломж буурах, улмаар амьжиргааны түвшин, доройтлоос үүдэн гэр бүлийн зөрчил маргаан нэмэгдэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэх, үл хайхралт, хараа хяналтгүй хүүхэд бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал ярилцлагын үеэр нэгэн оролцогч “Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого зохицуулалт хангалттай гэж боддог ч иргэдийн амьдралын ядуу байдал хүүхдэд нөлөөлж байна. Эцэг, эхчүүдийг ажилтай болгоход илүү анхаарах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Конвенцоор бүх нийтийн боловсролд анхаарал хандуулахыг зөвлөсөн нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгахад хүн бүрийн боловсрол чухал байгаагийн илэрхийлэл юм. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн боловсролын түвшин, буруу дадал зуршлаас үүдэлтэй тохиолдол багагүй гарч байна. Тухайлбал нэгэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын удиртгал хэсэг, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр зөвлөмжийн 16 дугаар зүйлийн (г) хэсэг. 21

Select target paragraph3