28 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Мөн суурь боловсрол эзэмших, хугацаат цэргийн алба хаах, шүүхийн шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийх зэргийг албадан хөдөлмөрт хамаарахгүй ажил үйлчилгээ гэж заасан байна.11 Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “албадан хөдөлмөр”-ийн асуудлыг конвенцод нийцүүлэн зохицуулсан нь ач холбогдолтой болжээ. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад албадан хөдөлмөрлүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ял оногдуулах, мөн хуулийн этгээдэд хариуцлага ногдуулах зохицуулалт бий болгосон ч хуульд “насанд хүрээгүй хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэх” тохиолдлыг тусгайлан заагаагүй бөгөөд нийтлэг байдлаар томьёолжээ. Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд нэмж оруулах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан тодорхойлолт болон Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасан албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн тодорхойлолтыг Албадан хөдөлмөрийг тодорхойлох ОУХБ-ын шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулан илүү тодорхой болгох боломжтой байгааг анхаарах нь шаардлагтай. Ингэснээр энэхүү гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийтгэл оногдуулах үйл явц илүү тодорхой болох юм. a.4 Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албадан оролцуулах НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протоколд оролцогч улсууд өөрийн үндэсний зэвсэгт хүчинд 18 нас хүрээгүй цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд шууд оролцуулахгүй, зэвсэгт хүчинд албан журмаар элсүүлэхгүй байхаар, түүнчлэн төрийн зэвсэгт хүчнээс ангид зэвсэгт бүлэглэлүүд ямар ч тохиолдолд тэднийг байлдааны ажиллагаанд татан оролцуулж, ашиглахгүй байхаар тус тус заасан. Цэргийн албаны тухай (2016) хуульд 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татах бөгөөд шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно гэж тус тус заасан.12 Харин Эрүүгийн хуулийн 29.6 дугаар зүйлд хөлсний цэрэг ашиглах гэмт хэрэгт хүүхдийг татан оролцуулж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцохоор заажээ. Хөдөлмөрийн тухай (2021) хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг. Цэргийн албаны тухай (2016) хуулийн12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг. 11 12

Select target paragraph3