20 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА Судалгааны асуулгад ХЭҮК, ОУХБ - ын саналыг тусган боловсруулсан. Ингэхдээ судалгааныхаа зорилго, зорилтыг хангахын тулд нарийвчилсан хэд хэдэн асуултыг оруулсан хэдий ч оролцогчийг залхаахгүй байх үүднээс асуултын тоог хүүхдээс 50, насанд хүрэгчдээс 55-аас хэтрүүлэхгүй байхаар тогтсон. Өгөгдлийн боловсруулалт Мэдээллийг КОВИД-19 цар тахлын үед хуанлийн 20 хоногт багтаан цуглуулав. Тоон судалгааны мэдээллийг “SPSS 22.1” программ, нээлттэй асуултын мэдээллийг “Microsoft Excel 2010” программ, баримт бичгийн шинжилгээ болон ярилцлагын судалгааны мэдээллийг “Microsoft Word 2010” программыг тус тус ашиглан боловсруулав. Судалгааны хүрээнд цуглуулсан тоо, чанарын мэдээллийг нэгтгэн дүгнэж (analyzing), харьцуулж (comparing), эрс тэс ялгааг илрүүлж (contrasting), тайлбарлалаа (interpreting). Чанарын судалгааны хүрээнд хэд хэдэн ганцаарчилсан ярилцлага, бүлгийн ярилцлагын үр дүнг нэгтгэн шинжилсэн (Cross-case analyses) ба дүгнэлт, кейсийг судалгааны эх олонлогт тархаан тайлбарлах оролдлого хийгээгүй болно. Тайланг ХЭҮК, ОУХБ-ын зөвлөмж, судалгааны ажлын удирдамжийн бүтцийг баримтлан судалгааны тайланг бүтэцчилж боловсруулан, судалгааны дүгнэлтэд тулгуурлан санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно. Судалгааг явуулахад гарсан хүндрэл, бэрхшээл, хязгаарлалт Анх төлөвлөж байснаас бодит байдал дээр ярилцлагын судалгааны объектууд өөрчлөгдөж, судалгааны түүврийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай болсон. Судалгаанд хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлж буй эцэг, эхтэй ярилцахаар төлөвлөсөн хэдий ч ярилцлага өгөх эцэг, эхийн төлөөллийг олж чадаагүй тул ярилцлагын түүврээс хассан. Судалгаанд хамрагдан мэдээлэл өгч байгаа төрийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид, мэргэжилтнүүд хүүхдийн ажил, хөдөлмөр, тэвчишгүй хэлбэрийг ялгаж мэдэхгүйгээс асуултыг ойлгуулахын тулд мэдээлэл өгч, нэмэлт тайлбар хийж байсан нь ярилцлагын 30 минутыг сунгах, дараагийн ярилцлагын цаг багтахгүй байх хүндрэл үүссэн. Сонгон авсан төрийн байгууллагаас ирүүлсэн бүртгэл, судалгаа бодит байдлаас зөрүүтэй байсан. Тухайлбал ЦЕГ болон УЕПГ-ын мэдээлэлтэй зөрүүтэй, мөн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ҮСХ болон ГБХЗХГ-ын мэдээлэлтэй зөрүүтэй байсан зэрэг нь аль мэдээллийг эх сурвалж болгон ашиглахад ойлгомжгүй байдал үүсгэсэн.

Select target paragraph3