ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
нь бага боловсролыг, 25 хувь нь суурь боловсрол хугацаандаа эзэмшиж чадахгүй байна.
Хүүхдийг хүйсээр ялгаварлан гадуурхдаггүй ч хүүхдийн нас ахих тутам охид хөвгүүдийн
сургуулийн боловсролд оролцох үйл явцад тэгш бус байдал ихсэж байна. Нэгдүгээр ангид
орохдоо охид хөвгүүдийн тоо ижил харьцаатай байдаг боловч 10 дугаар ангид 62 хувь
нь охид, 38 хувь нь хөвгүүд байгаа нь сургууль завсардсан хүүхдийн харьцаанд тусгалаа
олжээ. Сургуулиа орхисон хүүхдийн 69 хувь нь хөдөө амьдарч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “Бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй
олгоно” гэсэн заалтыг үндэслэн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын
сургуульд суралцагчдад нэг суралцагчийн нормативт зардлын хэмжээгээр сургалтын
зардлыг төрөөс хариуцах тогтолцоонд шилжүүлэв.
ЕБС завсардалтыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авсны дүнд сургууль
завсардагчдын тоо 1994-1995 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 4,3 хувь байсныг
1998-1999 оны хичээлийн жилд 3,4 хувь болгож бууруулав.
Хүүхдийн сургууль завсардалтыг багасгахад нөлөөлөх нэг хүчин зүйл нь эцэг, эхийн
боловсролд хандах үнэлэмжийг нэмэгдүүлэх явдал юм. Энэ талаар эцэг, эхэд чиглэсэн
сургалт, сурталчилгаа мэдээллийг түлхүү явуулах шаардлагатай байна. Сургуульд сурч
байгаа хүүхдийг сургуулиас завсардуулахгүй байлгахын төлөө ажиллахаас гадна нэгэнт
сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох асуудал тулгарч байна. Албан
бус боловсролын үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоолоор
батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсад албан бус боловсролын тогтолцоо бүрдүүлэх ялангуяа хүн амын
хэрэгцээ, сонирхол, бололцоонд тулгуурласан сургалтын агуулга, хэлбэр, арга зүйг
тогтоох, албан бус боловсролын боловсон хүчин, материаллаг бааз бий болгох ажлыг гол
зорилго болгон тавьсан юм. Албан бус боловсролыг хөгжүүлэх ажлыг орон даяар зохион
байгуулах, хүн амын боловсролын хэрэгцээг хангах сүлжээ үүсгэн үйлчлэхэд оршиж
байна.
Хүн амд боловсрол нөхөн олгох албан бус боловсролын тогтолцоо үндэсний
хэмжээнд бүрэлдэж эхэлж байна. Сүүлийн 4 жилд боловсрол нөхөн олгох сургалтад
19970 хүүхэд залуучууд хамрагдан суралцаж 7877 нь зохих шатны агуулгын стандартыг
хангасан гэрчилгээ, боловсролын үнэмлэх авсан байна. Боловсрол нөхөн эзэмшүүлэх
сургалтаар 2000 оны байдлаар 3856 хүүхдийг ЕБС-ийн зохих ангид нь оруулж 10979
хүнд бага боловсрол, 3880 хүнд суурь боловсрол, 2237 хүнд бүрэн дунд боловсрол
эзэмшүүлжээ. Энэ үйл хэрэгт НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсрол, соёл, шинжлэх
ухааны байгууллага, ОУХБ болон Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа олон улсын
байгууллагуудын дэмжлэг туслалцаа ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Дунд сургууль төгсөгчдийн байдал. ЕБС-ийн 8 дугаар анги төгсөгчийн 78,6 хувь
нь 9 дүгээр ангид, 14,9 хувь нь МСҮТ-д 2000 оны байдлаар дэвшин суралцсан байна.
Энэ хувийг цаашид нэмэгдүүлэх чиглэл баримталж байна. ЕБС-ийн 10 дугаар анги
төгсөгчдийн дийлэнх хэсэг нь төрийн ба төрийн бус өмчийн их сургууль, коллежуудад
элсэн суралцаж байгаа бөгөөд тэд бүрэн дунд боловсрол эзэмшсэний хувьд цаашид
төрөл бүрийн мэргэжил эзэмших боломж харьцангуй нээлттэй байдаг гэж хэлж болно.
93
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents