ЗУРГАДУГААР БҮЛЭГ
үйлчилгээ үзүүлэхэд хүнд байдаг байна. Гэр бүлийн хуульд хүчирхийлэлтэй холбоотой
тодорхой зүйл бий боловч хохирогчийг хамгаалах эрх зүйн хамгаалалт, хүчирхийлэгчдэд
хүлээлгэх хариуцлагын оновчтой тогтолцоо хангалтгүй байна.
Гэр бүл дэх элдэв зөрчил хүүхдийг орон гэрээсээ дайжихад хүргэж байна. Энэ
үзэгдэл төмөр замын бүсийн төв суурин газар байсан бол сүүлийн үед ихэнх аймагт
нэмэгдэж ийм хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн эхэнд 3700-д хүрсэн баримт бий. 2000
онд нийслэл дэх халамжийн төвүүдэд 646 хүүхэд байна. Тэдний 43.6 хувь нь эмэгтэй,
бүгд засаг захиргааны бүртгэлгүйн улмаас харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэнд,
боловсрол, нийгмийн үйлчилгээ авах эрх нь хязгаарлагддаг юм. Тайлангийн хугацаанд
түүнийг шийдвэрлэх талаар дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж чадсангүй.
Хараа хяналтгүй хүүхдүүд өдөрт нь захаар явж хэд гурван төгрөгийн ажил хийж,
захын лангууны бараанаас хулгайлах, булаах зэргээр хүнс хоол олохоос гадна хог түүх
нь ч элбэг. Тэднийг садар самуунд уруу татах, бэлгийн замаар ашиглах, охид биеэ
үнэлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, гэмт хэргийн золиос болгох зэрэг ноцтой
зөрчлүүд тойрохгүй байна. Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр (1 pec)ийн дэмжлэгээр Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн төв, МУИС-ийн Хүн ам зүйн
сургалт судалгааны төвийн хамтран явуулсан “Биеэ үнэлэгч охидын байдал, хандлага”
судалгаанд оролцсон 70 орчим охидын 38.9 хувь нь тэнэмэл болсноос, 33.3 хувь нь бага
байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс 16.7 хувь нь бусдын ятгалгаар биеэ үнэлж
байгааг тодорхойлжээ.
Хүүхдээ хаясан эцэг, эх, гэр бүлийг хуулийн дагуу хариуцлага тооцоход эдийн
засгийн чадваргүй, амьд явахын төлөө өдөр хоногийг өнгөрөөж байгаа эцэг, эхийг хорьж
шийтгэх боломжгүй байна. Хуулийн дагуу эцэг, эхийн эрхийг хязгаарлаж, хасаж болох
авч шүүхийн практикт гараагүй байна. Хараа хяналтгүй хүүхдэд гэр бүлийн халуун дулаан
орчин, эцэг, эхийн хайр халамж илүү хэрэгтэй нь ойлгомжтой. Гэвч халамжийн төвүүдэд
хүүхдийг эхтэй нь цуг авдаггүй. Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийг
Улсын Их Хурлаас 1994 онд батлан, Засгийн газрын 1996 оны 91 тогтоолоор “Хараа
хяналтгүй хүүхдийг түр саатуулах байрны дэглэм, журам”-ыг гарган, байрны нөхцөл,
дэглэм, түр байрлуулах хугацаа, хүүхэд хүлээн авах, хүлээлгэн өгөх журмыг тогтоосон
юм. Түүний дагуу нийслэлийн цагдаагийн газрын харьяанд хараа хяналтгүй хүүхдийн
хаяг тогтоох, шалган хуваарилах байрыг ажиллуулж байна. Мөн Нийслэлийн Засаг
даргын шийдвэрээр 140 хүүхдийн ортой Хөдөлмөр сургалт, хүмүүжлийн төв байгуулж
Улаанбаатар хотын төсвөөс санхүүжиж байна.
Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын
дагуу өнчин, эцэг, эхийн хараа хяналтаас гарсан болон нэн ядуу айл өрхийн хүүхдийн
байдлыг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, зохих шатны боловсрол олгох, гэр
бүлийг дэмжихэд анхаарч байна. НҮБ-ын Хүүхдийн сан Засгийн газартай 1997-2001
онд хамтран ажиллах гэрээний дагуу Гэр бүл хүүхдийн сайн сайхны төлөө хөтөлбөрийн
хүрээнд хараа хяналтгүй болон тахир дутуу хүүхдэд туслах чиглэлээр жилд дунджаар
100.0 гаруй мянган ам. долларын дэмжлэг үзүүлсэн байна. Хүнд нөхцөлд байгаа
хүүхдүүдэд туслах, аж байдлыг сайжруулах чиглэлээр гадаадын буяны байгууллага,
сайн санаат иргэд, сүм хийд өргөн үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд байрладаг
82