ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 63. Дээрх хуулиуд хүүхдийн насны байдлаас хамааран тодорхой эрхүүдийг олгожээ. Гэвч практикт эдгээр заалтуудын хэрэгжилт зөрчигдөх тохиолдол их байна. Жишээ нь хуульд хөдөлмөр эрхлэх насны доод хэмжээг 16, онцгой тохиолдолд 14 байхаар заасан. Гэвч амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж хүүхдүүд бага наснаас эхлэн ажил хийдэг. Хуульд зааснаар зөвхөн 14 нас хүрсэн хүүхэд үйлдсэн хэрэгтээ хариуцлага хүлээхээр заасан. Гэвч практикт 14-өөс доош насны хүүхэд гэмт хэрэгт холбогддог. Энэ тохиолдолд уг асуудлыг шийдвэрлэх хууль тогтоомж байхгүй. Иймээс асуудлыг шийдвэрлэх болон хүүхдийн талаарх нэгдсэн тодорхойлолтыг тусгасан зохистой хууль боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг бий болгож байна. III хэсэг. Ерөнхий зарчмууд А. Үл ялгаварлан гадуурхах 2 дугаар зүйл 64. Монгол Улсын Үндсэн хуулийн (1992) 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. 65. Монгол Улсад эмэгтэйчүүд, хөдөөгийн хүүхэд болон цөөнхийн хүүхдийг ялгаварлан гадуурхсан практик байхгүй. Харин өнчин хүүхэд, тахир дутуу хүүхэд болон асран хамгаалагчгүй хүүхдэд эрхээ эдлэхэд нь туслах арга хэмжээнүүдийг авч байна. 1993 оны байдлаар Монгол Улсад 0-16 насны 4,427 бүтэн өнчин, 54,674 хагас өнчин хүүхэд байсан. Мөн 1,000 гаруй хүүхэд гэр бүл, асран хамгаалагчгүй бөгөөд төмөр замын дагуу тогтмол амьдардаг гэж бүртгэгдсэн байна. Мөн 3,949 тахир дутуу, 17,198 оюун ухааны хомсдолтой хүүхэд байна. 66. Эдгээр хүүхдүүдийн зарим нь асрамжийн газар амьдрах, тусгай сургуульд сурах зэрэг хангамжаар хангагдсан. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ дэвшүүлж хэрэгжилтийн шатандаа явж байна. Улаанбаатар хотод 270 хүүхэдтэй асрамжийн газар үйл ажиллагаа явуулж байна. Аймаг, орон нутгийн түвшинд эдгээр хүүхдүүдэд байгаа нөөц бололцоондоо тулгуурлан туслах арга хэмжээ авч байна.Тахир дутуу хүүхдүүдийг сургах тусгай хөтөлбөр бүхий сургалтын систем үйлчилж байна. Улсын хэмжээнд нийт тахир дутуу болон оюун ухааны хомсдолтой хүүхдүүдийн 20 хувийг хамарсан 15 тусгай сургууль байна. Улаанбаатар хотод орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг асрах нэг төв ажиллаж байна. Энэ төв нь доод тал нь 60-100 хүүхдэд тогтмол үйлчилж байна. 67. Өнчин, тахир дутуу, ядуу өрхийн хүүхэд болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа нь тэдгээр хүүхдүүдийг хоол хүнс, хувцсаар тогтмол хангах хэлбэрээр явагдаж байна. 68. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд учирч буй гол бэрхшээл бол санхүүгийн бэрхшээл юм. Энэхүү шилжилтийн үед тус улсад тулгарч буй эдийн засгийн хямралаас хамаарч төрөөс нийгмийн энэхүү эмзэг бүлэгт чиглэсэн бүх зардлыг хариуцах эсвэл 21

Select target paragraph3