ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
9. Зөвлөмжийг түгээх, хэрэгжүүлэх
Зөвлөмжийг хэрэгжүүлэх
73. Энэхүү зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авах,
тэр дундаа зөвлөмж нь Улсын Их Хурал, Засгийн Газар, Засгийн Газрын гишүүд болон
түүнтэй адилтгах өндөр зэрэглэлийн албан тушаалтан, аймаг нийслэлийн Засаг дарга,
Иргэдийн хурлын дарга нарт хүрсэн, тэдний үйл ажиллагаанд тусгалаа олсон байх бүх
арга хэмжээг авахыг гишүүн улсад зөвлөж байна.
Түгээх
74. Хоёрдугаар тайлан, бичгээр өгсөн хариулт болон дүгнэлт зөвлөмжийг олон нийт,
иргэний нийгэм, хүүхэд залуус, тэдний байгууллага, мэргэжлийн албад зэрэг нийгмийн
бүхий л хүрээнд гишүүн улсад хэрэглэдэг бүх хэлээр түгээж /интернэтэд байрлуулах
болон бусад бүх арга замаар/ өргөн олноор хэлэлцүүлэх, конвенцийн тухай болон түүний
хэрэгжилт, хяналтын тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийг зөвлөж байна.
10. Дараагийн тайлан
75. Хүүхдийн Эрхийн Хороонд гишүүн улс конвенцийг хэрхэн хэрэгжүүлж
байгааг байнга хянах боломжоор хангах үүргийнхээ дагуу Хорооны 29 дүгээр хуралдааны
тайланд зааснаар (CRC/C/114), конвенцийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хугацаандаа
тайлагнахын чухлыг онцлон тэмдэглэж байна. Зарим улс тайлангаа тогтмол, цаг
хугацаанд нь бэлдэхэд учирдаг бэрхшээлийг Хороо мэддэг. Иймд Хорооноос гишүүн
улсыг тайлангаа хугацаанд нь тавих үүргээ биелүүлэхэд нь туслах зорилгоор гурав,
дөрөвдүгээр тайлангаа нэгтгэн бэлтгэж, 2007 оны 9 дүгээр сарын 1-ээр эцсийн хугацаа
болгон Дөрөвдүгээр тайлангаа ирүүлэхийг урьж байна. Илтгэл 120 хуудаснаас хэтрэхгүй
байна. Түүний дараагаас Конвенцэд заасны дагуу 5 жил тутамд тайлангаа тогтмол
ирүүлнэ гэдэгт итгэж байна.
121
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents