График 10. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн насны мэдээлэл (2018 он) (2019 он) 35.00% 70.00% 30.80% 29.10% 30.00% 60.00% 25.00% 50.00% 20.00% 40.00% 12.50% 15.00% 10.00% 5.00% 0.00% 66.00% 6% 30.00% 8.20% 16.00% 20.00% 0.28% 10.00% 1.00% 7.00% 4% 6.00% 0.00% Тойм дүгнэлт ЦЕГ-аас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2019 онд улсын хэмжээнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийт 610 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 10 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Мөн уг төрлийн гэмт хэргийн гаралт буурсан хэдий ч 18 насанд хүрээгүй хүүхдүүд хохирогчоор бүртгэгдэх тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12-р бүлэгт заасан “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т 2018 онд 579 хохирогч бүртгэгдсэнээс 312 нь хүүхэд байсан бол 2019 онд 624 хохирогч бүртгэгдсэнээс 359 нь хүүхэд байна. Эрүүгийн хуулийн 12-р бүлгийг зүйл бүрээр нарийвчлан авч үзвэл, 2019 онд хүчиндэх (ЭХ-ийн §12.1) гэмт хэргийн 492 хохирогчийн 253 нь, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах (ЭХ-ийн §12.2) гэмт хэргийн 5 хохирогчийн 3 нь, бэлгийн мөлжлөг (ЭХ-ийн §12.3) гэмт хэргийн 6 хохирогчийн 4 нь хүүхэд байна. Харин арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох (ЭХ-ийн §12.5) гэмт хэргийн хохирогч 99 хүүхэд байна. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 76.2 хувийг эзэлж байсан бол 2019 онд 78.8 хувийг эзэлж байна гэж, харин Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 онд дээрх тоо 76.4 хувь байсан бол 2019 онд дээрх тоо 43.3 хувь болсон хэмээн тус тус мэдээлсэн байна. Эрүүгийн хуулийн §12.5-т заасан гэмт хэргийн хувь огцом (Бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 55.3 хувь) нэмэгдсэн нь дээр дурдсанчлан Улсын Ерөнхий Прокурорын газраас явуулсан шалгалтын дүнтэй холбоотой юм. Хохирогч хүүхдүүдийн насны ангиллыг харгалзан үзэхэд, 13-15 насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд 18-45 насныхан хүчиндэх гэмт хэрэгт яллагдагчаар илүүтэй татагдан шалгагдсан байна. Тухайлбал, 2018 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 251 хүчиндэх гэмт хэргийн 62-т нь 18-25 насны хүмүүс, 89-д нь 26-45 насны хүмүүс яллагдагчаар, 2019 онд 14

Select target paragraph3