Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 41 хувь (дундаж 41%, медиан 38%) нь нам дотроо 20-40 хувийн квотыг тогтоодог болохыг баталсан. Уг хариултыг намын гишүүнчлэлээр нь харуулбал, Хүснэгт 3. Намын квотыг тогтоож буй байдал (n=617) Хүйсийн 40% 20% тэнцвэртэй 20-40% Намууд дээш хүртэлх байдлыг дэмжлэг дэмжлэг дэмжлэг анхаарах МАН 19.9 8.8 38.4 20.9 АН 15.5 13.0 48.3 12.6 ХҮН 100 Бусад 19.1 10.6 23.4 6.4 нам Квот тогтоодоггүй Бусад Бүгд /хувиар/ 7.1 7.6 5.1 2.9 100 100 100 29.8 10.6 100 МАН-ын гишүүн эмэгтэйчүүдийн 38.4 хувь болон АН-ын гишүүн эмэгтэйчүүдийн 48.3 хувь нь 20-40 хувийг тогтоодог гэж хариулсан. Харин бусад намын хувьд “квот тогтоодоггүй” гэсэн хариултыг хамгийн олон оролцогч өгчээ. ХҮН-ын гишүүн 2 оролцогч байгаа нь нийт оролцогчийн тоотой харьцуулахад хэт цөөн тул тус намын оролцогчдын төлөвийг тодорхойлоход хангалтгүй байна. Эмэгтэй нэр дэвшигчдэд квотыг олгохдоо хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг үндэслэл болгодог байна. Судалгаанд оролцогчдын 261 буюу 27.4 хувь нь “олон жил намын гишүүнээр тогтвортой, идэвхтэй ажилласан”, 256 буюу 26.9 хувь нь “Намдаа нөлөө бүхий танил, хамаатан садны дэмжлэг өндөр” гэсэн хариултуудыг өгчээ. Харин “Намын удирдах албан тушаал хашсан”, “Намдаа ихээхэн хэмжээний мөнгөн хандив өгдөг” гэсэн хариултуудыг тус бүр 4.8 оролцогч сонгосон. Үр дүн 2: Орон нутгийн сонгууль дахь эмэгтэйчүүдийн оролцоонд нас залуу, гэрлэлтийн баталгаатай, намын гишүүнчлэлтэй, төрийн байгууллагад ажилладаг, тухайн амьдарч буй орон нутагтаа тогтвор суурьшилтай 8-аас дээш жил амьдарсан байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Судалгааны ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог тодорхойлох олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээнд судалгаанд хамрагдсан 631 хүний мэдээллийг ашиглав. Шинжилгээний загварт үл хамаарах хувьсагчаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог авч, бусад ижил төстэй судалгаанд үндэслэн үл хамаарах хувьсагчдыг сонгосон болно. 6

Select target paragraph3