Үр дүн 1: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог
нэмэгдүүлэхэд үндэсний эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт хангалтгүй
байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх
хэсэгт улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн болон олон нийтийн бусад байгууллагад
гишүүнээр эвлэлдэн нэгдэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох эрэгтэй, эмэгтэй
хүмүүсийн тэгш эрх, тэгш боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно
гэжээ. Мөн хуулийн 8.2 дахь хэсэгт бүх шатны сонгуульд нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй
хүний сонгуулийн сурталчилгаанд зориулан улс төрийн намаас үзүүлэх санхүүгийн
дэмжлэг ижил хэмжээтэй байна гэж тусгасан. Улс төрийн намын тухай хууль
/шинэчилсэн найруулга/-ийн 11.2.8 дахь заалтад Сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон
хүчнийг шилж сонгох, хүйсийн тэгш байдлыг хангах зарчмыг намуудын дүрэмд тусган
мөрдөхийг заасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
сонгуулийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт зааснаар “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа
нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна” гэж заасан
байна5. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хэн ч байхаар зохицуулсан боловч практикт илүүтэйгээр
нэр дэвших квотын 20-иос доошгүй хувиар тогтоохдоо эмэгтэйчүүдэд илүү хамааруулж
байгаа нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдэхгүй байна гэж үзэхээр
байна. Тухайлбал, 2020 оны сонгуульд нам эвслүүд нь нэр дэвшигчдийг дэвшүүлэхдээ
холбогдох хуулийн заалтыг хангаж байгаа боловч суудал авсан байдлыг харахад Аймаг,
нийслэлийн ИТХ-д эрэгтэйчүүд 85 хувь, эмэгтэйчүүд 15 орчим хувийг эзэлж байгаа нь
хүйсийн тэнцвэрт байдал хэт зөрүүтэй харагдаж байна6.
Эмэгтэйчүүдийн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй хугацааг
тодруулахад оролцогчдын 225 буюу 35.7 хувь нь 11 жилээс дээш, 170 буюу 27 хувь нь
3-6 жил, 127 буюу 20.2 хувь нь 2 хүртэл жил, 108 буюу 17.1 хувь нь 6-10 жил гэж
хариулсан байна. Судалгаанд хамрагдсан 3 эмэгтэй тутмын нэг нь 11 дээш жил улс төрд
тогтвортой байгаа боловч нам дотроо эзлэх байр суурь жирийн гишүүнээс гадна
тодорхой албан тушаалд ахихгүй, хэвээрээ байна. Улс төрийн үйл ажиллагаанд
идэвхтэй оролцсон хугацааг намын гишүүнчлэлээр авч үзвэл МАН-ын гишүүдийн 39.7
хувь, АН-ын гишүүдийн 34.2 хувь болон бусад намын гишүүдийн 40.7 хувь нь 11 жилээс
дээш байв.
Судалгаанд хамрагдсан нийт 631 оролцогчийн улс төрийн оролцоог судлан
үзэхэд 2016 онд 48 эмэгтэй, харин 2020 онд 367 эмэгтэй ИТХ-ын сонгуульд нэрээ
дэвшүүлэн өрсөлдсөнөөс 40 эмэгтэй нь 2016 онд сонгуульд өрсөлдсөн туршлагатай
байв. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо жил ирэх тусам нэмэгдэх
хандлага ажиглагдав.
5
УИХ. (2020.01.30). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Retrieved from Аймаг, нийслэл, сум, дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль: https://legalinfo.mn/mn/detail?lawId=15125
6
ХЭҮК. (2021.10.15). 2012, 2016, 2020 оны ээлжит Улсын Их Хурал болон Орон нутгийн сонгуульд нэр
дэвшигчдийн жендэрийн тэгш байдлын мэдээллийн танилцуулга. Улаанбаатар хот,
5