Хавсралт НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ № Хууль 1. Монгол Улсын Үндсэн хууль (1992.01.13) Хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл 6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно. 11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална; 16.5 /хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй. 2. Гэр бүлийн 4 дүгээр зүйл. Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим тухай хууль 4.1.Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. (1999.06.11) 4.2.Иргэнийг гэрлэхэд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно. 4.3.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн. 4.4.Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. 4.5.Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ. 10 дугаар зүйл. Гэрлэгчдийн эрх, үүрэг 10.1.Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. 10.2.Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух га��ар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй. 10.3.Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ. 21 дүгээр зүйл. Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх 21.1.Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. 21.2.Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. 21.3.Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ. 21.4.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно. 21.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 108 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль (2019.06.06) 4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016.12.22) 4 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго 4.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршино. 7.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 7.2.8.хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэх; 3.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн эмгэгтэй хүн, жирэмсэн эмэгтэй, ахмад настны хэрэгцээ, шаардлагыг харгалзана. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 109

Select target paragraph3