ГЭРЛЭХ, ГЭР БҮЛТЭЙ БОЛОХ ЭРХ
ГЭРЛЭХ, ГЭР БҮЛТЭЙ БОЛОХ ЭРХИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйл
болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар
зүйлийн аль аль нь “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж” болохыг
хүлээн зөвшөөрдөг бөгөөд АХАТЭК-ын 18 дугаар зүйл, АХЭК-ын 17 дугаар
зүйл, ЕХЭК-ын 12 дугаар зүйл, Африкийн Хүүхдийн эрх, халамжийн тухай тунхаг
бичгийн 18 дугаар зүйлд үүнийг зөвшөөрөн баталгаажуулсан байдаг.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 16 дугаар зүйлд “гэрлэлт, гэр бүлийн харилцааны бүх асуудлаар
эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг устгах зохистой бүх арга хэмжээ
авах”-аар зааж, үүний тулд дараах эрхүүдийг хангана гэжээ. Үүнд:
(а) гэрлэх тэгш эрх;
(b) гэрлэх хүнээ чөлөөтэй сонгох болон чөлөөтэй, бүрэн зөвшөөрсний үндсэн
дээр гэрлэх адил эрх;
(c) гэрлэлтийн туршид болон гэрлэлтийг цуцлуулах адил эрх, үүрэг;
(d) гэрлэлтийн байдлаас үл хамаарч эцэг эх хүүхэдтэй холбоотой асуудлаар
адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг
сонирхлыг нэн тэргүүнд тавина;
(e) хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг чөлөөтэй бөгөөд
хариуцлагатай шийдвэрлэх, эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломж олгох
мэдээлэл, боловсрол, аргыг олж авах адил эрх;
(f) хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих, үрчлэх, эсхүл үндэсний хууль
тогтоомжоор зохицуулсан төсөөтэй харилцаанд адил эрх эдэлж, үүрэг
хүлээх бөгөөд бүх тохиолдолд хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд
тавина;”.
Түүнчлэн уг конвенцын 16 дугаар зүйлд “овог, ажил, мэргэжлээ сонгохыг
оролцуулан эхнэр, нөхрийн хувьд адил хувийн эрхтэй байх” болон “хөрөнгийг
үнэгүй болон төлбөртэйгээр өмчлөх, эзэмших, захирах, ашиглах, захиран
зарцуулахын тухайд эхнэр, нөхрийн тэгш эрх”-ийг тус тус баталгаажуулан
хамгаалсан байдаг. Харин 16 дугаар зүйлийн төгсгөлд “Хүүхдэд сүй тавих
болон хүүхдийг гэрлүүлэх нь эрх зүйн үр дагаваргүй бөгөөд гэрлэх насны
доод хязгаарыг тогтоох, гэрлэлтийг заавал албан ёсны бүртгэлд бүртгүүлэхэд
шаардлагатай бүх үйл ажиллагааг, түүний дотор хууль тогтоох арга хэмжээг
авна” гэж заасан байна.
Африкийн хүний болон ард түмний эрхийн тухай Африкийн тунхагийн
Африк эмэгтэйчүүдийн эрхийн тухай протоколын 6, 7 дугаар зүйлүүдэд гэрлэсэн
эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш эрхтэй байхаар заасан бол ЕХЭК-ийн 7 дугаар
нэмэлт протоколын 5 дугаар зүйлд гэрлэгчдийн тэгш эрхийг баталгаажуулсан
байдаг.
Гэр бүлтэй болох эрх нь хосууд хүүхэдтэй болох, тээх, төрүүлэх эрхээс хамаагүй
өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын хугацааг
чөлөөтэй бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх эрхийг дотроо агуулна.
Гэрлэх, гэр бүлтэй болох эрхийг гэр бүлийн асуудлыг үндэслэл бүхий байдлаар
зохицуулдаг хууль тогтоомжоор гэрлэх насны доод хязгаар тогтоох зэрэг зарим
96
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
байдлаар хязгаарлаж болдог. Гэвч боловсрол болон эд баялаг олж авах ижил
боломжийг аль аль хүйст тэгш олгохын тулд энэхүү насны доод хязгаар нь эрэгтэй,
эмэгтэй хүнд ижил байх ёстой юм.
Хэрэв гэрлэх насны доод хязгаарыг эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байхаар
тогтоосон бол энэ нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах
тухай конвенцын 16 дугаар зүйл болон бусад олон улсын хэм хэмжээнд заасан
ялгаварлан гадуурхалтын хэлбэрт тооцогдох юм.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэх, гэр бүлтэй болох эрхтэй боловч гэрлэх гэж
буй эхнэр, нөхөр хоорондоо чөлөөтэй бөгөөд бүрэн зөвшилцсөн байхыг шаарддаг.
Гэрлэх насны доод хязгаар тогтоож байгаа бөгөөд энэ нь чөлөөтэй бөгөөд бүрэн
зөвшилцөх шаардлагатай холбоотой юм. Гэр бүлтэй болох эрхээс улбаалан үр
хүүхэдтэй болох асуудал урган гарах бөгөөд Иргэний болон улс төрийн эрхийн тухай
олон улсын пакт болон хүний эрхийн бусад концвенцод зааснаар гэр бүл төлөвлөлт
нь ялгаварлан гадуурхсан эсвэл дарамталсан, албадсан шинжийн алийг нь агуулах
ёсгүй.34
Гэр бүл болох эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил тэгш боломж олгох нь төрийн
үүрэг бөгөөд гэрлэх насны доод хязгаарыг хоёр хүйсний хувьд ижил тогтоосноор
мэдээлэлтэй, аливаа албадлагаас ангид шийдвэр гаргах боломжийг тэдэнд
олгодог. Харин асран хамгаалагчийн гэрлэх зөвшөөрөл нь харилцан зөвшилцөхөөс
илүү чухал байх явдлыг хориглох ёстой. Гэр бүл болох хүнээ чөлөөтэй сонгох
эрх нь хүчингийн хэргийн хохирогчид маш чухал эрх юм. Түүнчлэн хүчингийн
хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой гэрлэсэн бол эрүүгийн хариуцлагыг багасгах,
хариуцлагаас чөлөөлөх эсвэл хүчингийн хэргийн хохирогчийн гэрлэх доод
насыг багасгахыг зөвшөөрөх шинжтэй хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох
шаардлагатай.35
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн гэрлэх, гэр бүлтэй болох эрхтэй бөгөөд
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд жирэмслэх, амаржихтай холбоотойгоор
хамгаалуулах, дэмжлэг авах эрхтэй байна. Гэтэл эмэгтэйчүүдийн эдгээр эрхийг
үл хайхран хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр
жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хүчээр ашиглуулах, хүчээр үр хөндүүлэх
нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар зүйл
болон хүний эрхийн стандартыг зөрчсөн явдал юм.36
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод
зааснаар эмэгтэйчүүд нь нөхөр болох хүнээ чөлөөтэй сонгож, чөлөөтэй гэрлэх
эрхтэй. Иймд хүчээр болон дарамталж гэрлүүлэх зэргийг хориглон хуульчлах
зэргээр энэ эрхийг хамгаалах ёстой. Гэр бүл болох хүнээ чөлөөтэй сонгож чадахгүй
бол эмэгтэй хүн нөхөн үржихүйн эрхээ хамгаалах боломжгүй болох эрсдэлтэй юм.
Түүнчлэн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш байх ёстой. Эмэгтэйчүүдийг
дорд үзэх үзэл давамгайлсан нийгэмд эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орохоос
татгалзах болон бэлгийн аюулгүй харилцаанд орохыг шаардах боломжоор
хязгаарлагддаг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөхтэй холбоотой
үүрэг хариуцлага нь тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх болон өөрийгөө
хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд оролцох боломжийг хязгаарлаж, биеийн болон
сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
34
35
36
Хүний эрхийн Хорооны Гэр бүл, эхнэр, нөхрийн тэгш эрхийг хамгаалах тухай 1990 оны 19 дүгээр
Ерөнхий зөвлөмж, 4, 5 дахь хэсгүүд.
Хүний эрхийн Хорооны 2000 оны 28 дугаар Ерөнхий зөвлөмж.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 1994 оны 5 дугаар Ерөнхий зөвлөмж, 30-31 дэх
хэсгүүд.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
97