нь зүйтэй.2 Давхар ялгаварлан гадуурхалт нь нэгээс илүү шалтгаанаар ялгаварлан
гадуурхахыг хэлэх бөгөөд жишээ нь эмэгтэй хэмээн хүйсээр болон уугуул иргэнийх
нь хувьд давхар ялгаварлан гадуурхсан байж болно. Ялангуяа эмзэг бүлгийн
эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж муу байх нь
нийтлэг тул эдгээр эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх хангагдаж байгаа эсэхийг
олж мэдэх нь чухал юм.3 Түүнчлэн хууль тогтоомж, бодлого болон гэрээ, хэлэлцээрт
ижил тэгш байна гэж ёс төдий тусгах нь хангалтгүй бөгөөд эрх зүйн зохицуулалт
нь нийгмийн зарим бүлгийн сул тал, эмзэг байдлыг хөнгөвчлөн тэгш бус байдлыг
үүсгэхгүйгээр зохицуулдаг байх нь чухал юм.
Жишээлбэл жирэмслэх магадлалтай учир эмэгтэйчүүдийг ажилд авахгүй байх
эсвэл бага цалинтай албан тушаалд авах зэрэг нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс
ялгаатай харьцаж байгаа шууд бус ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр мөн юм.
Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэх жендэрийн хэвшмэл ойлголт, хандлага
нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийн зөрчил болох тул ийм хэвшмэл
хандлагыг хориглон устгах үүргийг төр хүлээдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Түүхийн хугацаанд ижил нөхцөл байдалд амьдарч байгаа иргэдээс
илүүтэйгээр тогтмол ялгаварлан гадуурхагдаж ирсэн бүлэгт хамаарах хувь
хүнийг тусгайлан анхаарах нь ялгаварлан гадуурхалтыг бодитоор устгахад чухал
нөлөөтэй. Үүний тулд аливаа улсын төр нь бодит ялгаварлан гадуурхалтаас
урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтын суурь шалтгаан болдог нөхцөл
байдал, хандлагыг устгахад чиглэсэн шаардлагатай зохицуулалтыг баталж
хэрэгжүүлэх ёстой.
Эх сурвалж: Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2009 оны 20
дугаар Ерөнхий зөвлөмж
Гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг
хууль тогтоомжоор зохицуулах зэргээр шаардлагатай арга хэмжээ авч хүн бүрийг
ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах үндэс суурийг бүрдүүлэх нь төрийн
үүрэг мөн юм. Ялангуяа ахуйн хүрээнд гардаг гэрлэсэн хүнээ хүчиндэх эсвэл
эмэгтэйчүүдийн бие даан хэрэгжүүлэх эрх, оролцоог нь хязгаарлах зэргээс
урьдчилан сэргийлэхтэй холбоотой нөхөн үржихүйн эрхийг хангах шийдвэрийг
төрөөс гаргахад энэ асуудлыг онцгой анхаарах нь зүйтэй.4
Хүйсийн тэгш байдлыг хангахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн,
нийгмийн болон соёлын ялгааг анхаарч үзэх нь чухал байдаг. Тодорхой нөхцөлд
эдгээр ялгаанд үндэслэн ижил тэгш бус хандах бодит шаардлагыг үүсгэдэг бөгөөд
бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалахад энэ шаардлагад түлхүү
анхаарах нь чухал байдаг.5
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо болон
Хүүхдийн эрхийн хороо нь хүйсийн тэгш бус байдлаас болж эмэгтэйчүүд
аюулгүйгээр бэлгийн харилцаанд орох боломж алдагдаж, үүнээс шалтгаалан
ХДХВ/ДОХ болон БЗХӨ-өөр халдварлах тохиолдол гардаг тул охид эмэгтэйчүүдийг
чадавхжуулах нь чухал болохыг онцолсон байдаг.6
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх мэдлийн хувьд тэгш бус харилцаа нь нөхөн
үржихүйн эрхийн зөрчил үүсэхэд нөлөөлдөг бөгөөд эмэгтэйчүүд болон өсвөр насны
охид үүнээс болж бэлгийн харилцаанаас татгалзах эсвэл аюулгүй, хариуцлагатай
бэлгийн харилцааг шаардах боломжгүй болдог байна. Үүгээр ч зогсохгүй энэ нь
эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх олон эхнэр авах, гэрлэсэн хүнээ хүчиндэх зэрэг хор
уршигтай зан үйл нийгэмд тогтоход нөлөөлж цаашилбал ХДХВ/ДОХ болон БЗХӨ-ний
тархалтыг нэмэгдүүлэх боломжтой болдог.
ХДХВ/ДОХ-той тэмцэх чиглэлээр төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
шаардлагатай.7 Үүнд:
1. ХДХВ/ДОХ-ын тухай мэдээллийг ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдэд түгээж, бүх
нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх;
2. ХДХВ/ДОХ-оос сэргийлэхтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ
эмэгтэйчүүд, хүүхдийн хэрэгцээ шаардлагад болон нийгэмд зонхилдог
эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн харилцааны сул дорой байдал зэрэг холбогдох
хүчин зүйлст тусгайлан анхаарах;
3. Анхан шатны тусламж, үйлчилгээнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж,
эрүүл мэнд болон боловсролын салбарын албан хаагчдад ХДХВ/ДОХ-ын
халдвараас сэргийлэх талаар зохих мэдлэгийг олгох.8
Бага насны охидыг хамгаалах чиглэлээр төрөөс жендэрт суурилсан
ялгаварлан гадуурхалтыг багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Ийнхүү
ялгаварлан гадуурхсанаар охид бэлгийн амьдралд орохдоо хамгаалах арга
хэмжээ болон бусад үйлчилгээг авч чадахгүйд хүрдэг. Түүнчлэн нийгэмд хүлээн
зөвшөөрөгдөөгүй бэлгийн болон бусад зан үйлд хяналт тавих замаар хүүхдийн амь
насыг аврах боломжтой. Үүнээс гадна эрт гэрлүүлэх, хүчээр гэрлүүлэх зэрэг хортой
зан үйл нь зөвхөн охидын эрхийг зөрчөөд зогсохгүй мөн ХДХВ/ДОХ-ын халдвар
нэмэгдэх хүчин зүйл болдог тул төрөөс ийм зан зүйлийг хориглон охидыг хамгаалах
нь зүйтэй юм. Цаашилбал өсвөр насны охидын бодит асуудал шийдвэрлэх,
мэдээлэл, амьдрах ухаан, урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг тэгш хүртээмжтэй
болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг төр хүлээдэг.
Үүний тулд ХДХВ/ДОХ-той хүүхдэд чиглэсэн зохимжтой төсөл, хөтөлбөр,
төлөвлөгөөг боловсруулан батлах, хэрэгжүүлэх шаардлагатай юм.9
Уугуул иргэдийн эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчээс 2007 онд
НҮБХЭЗ-д хүргүүлсэн тайланд10 ядуу, түүнчлэн эмэгтэй хүн болохын хувьд
ялгаварлан гадуурхалтад өртөх гэсэн 3 давхар ялгаварлан гадуурхалтаас болж
6
7
2
3
4
5
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2005 оны 16 дугаар Ерөнхий зөвлөмж.
CEDAW/C/49/D/17/2008.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2009 оны 20 дугаар Ерөнхий зөвлөмж.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 2004 оны 25 дугаар Ерөнхий
зөвлөмж.
84
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
8
9
10
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны Папуа Шинэ Гвиней Улсад
холбогдох 2010 оны, Хүүхдийн эрхийн хорооны Ангол Улсад холбогдох 2010 оны, Эмэгтэйчүүдийг
ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны Буркина Фасо Улсад холбогдох 2010 оны,
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны Уганда Улсад холбогдох
2010 оны тус тус гомдлыг үзнэ үү.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1999 оны 24 дүгээр Ерөнхий
зөвлөмж.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1990 оны 15 дугаар Ерөнхий
зөвлөмж.
ХДХВ/ДОХ болон хүүхдийн эрхийн тухай 2003 оны 3 дугаар Ерөнхий зөвлөмж.
ХЭДКГ, OHCHR A/HRC/4/32 дугаар баримт бичиг.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
85