Нөхөн үржихүйн эрхийг хамгаалахад чиглэсэн төсвийг батлахдаа ХЭҮБ-ын энэ
чиглэлээр хийх үйл ажиллагааны төсвийг нэмж, батлуулах шаардлагатай.
Түүнчлэн ХЭҮБ нь бодлогын төсөвлөлтөд оролцохдоо ядууралд өртсөн
эмэгтэйчүүд зэрэг тодорхой бүлгийг санхүүгийн хүндрэлд оруулахгүй байх асуудлыг
тусгайлан анхаарч ажиллах нь зүйтэй. Эрүүл мэндийн тодорхой үйлчилгээний
үнэ, өртөг нь нийгмийн халамжийн хүртээмжид сөргөөр нөлөөлөхүйц өндөр
байх ёсгүй. Түүнчлэн мониторинг хийх, төлбөрийн чадваргүй хүн асуудлаа хууль
сахиулах, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
шүүхийн болон захиргааны байгууллага асуудлыг нь цаг тухайд нь шийдвэрлэх
зэрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зардлыг төсөвт
тусгуулахад анхаарах нь чухал байдаг.
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ
Төрийн байгууллагуудын зохион байгуулалт, чадвар дутагдаж байгаа асуудлыг
холбогдох бодлого, төсөвт тусгуулж шийдвэрлүүлсний дараа ХЭҮБ нь үүрэг хүлээгч
болж ажиллах боломжтой. Тухайлбал нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр үндэсний
хариуцлагын тогтолцоо болон хуулийн дагуу хэрэг, зөрчил шийдвэрлэх тогтолцоог
бэхжүүлэх ажлыг хийж болно. Ингэхдээ ХЭҮБ нь өөрийн байгууллагын нөхөн
үржихүйн эрхийн асуудлаар ажиллах чадавхыг дээшлүүлж, тодорхой асуудлаар
судалгаа, дүн шинжилгээ, мониторинг хийх боломжтой. Түүнчлэн ХЭҮБ нь төрийн
байгууллагууд, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудыг
чадавхжуулах сургалтын хөтөлбөр боловсруулах, нөхөн үржихүйн эрхийг хамгаалж,
хөхиүлэн дэмжих зэргээр Засгийн газарт дэмжлэг үзүүлэх боломжтой.
Өмнөх бүлэгт дурдсанчлан ХЭҮБ нь эрх эдлэгчдийг чадавхжуулж, нөхөн
үржихүйн эрхээ хэрэгжүүлэхийг шаардах хандлагыг бий болгоход чиглэсэн
бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж болно. Үүний тулд бүх нийтийн
боловсролыг дээшлүүлэх компанит ажил эсвэл иргэний нийгмийн байгууллагууд,
эмэгтэйчүүдийн болон эцэг эх нарын нэгдэл, сэтгүүлчдийн зэрэг мэргэжлийн
нийгэмлэгт зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой
хүний эрхийн сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой.
Хэрэв ХЭҮБ нь төрөөс баталсан бодлого, төсөл хөтөлбөрийг төрийн төсвөөр
гүйцэтгэхэд оролцож үүрэг хүлээгчийн хувиар ажиллаж байгаа бол хүний эрхэд
суурилсан хандлагаар үндэслэн зохих механизмыг бүрдүүлж, нийгмийн дэмжлэг
туслалцаа шаардлагатай, эмзэг бүлгийн иргэд зэрэг эрх эдлэгчдийн оролцоог хангаж
ажиллах нь зүйтэй юм.
в. Эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах,
сайжруулах чиглэлээр бодитой үр дүн гарсан эсэх. Үүнтэй холбогдуулан
төрөлтийн түвшин буурах, эх, нялхсын эндэгдлийг хувь хэмжээ, өсвөр
насны төрөлтийн түвшин, бэлгийн замын халдварын тархалт зэрэг нөхөн
үржихүйн эрүүл мэндийн сөрөг үзүүлэлтийг үнэлэх шаардлагатай.
Парисын зарчмуудад заасны дагуу ХЭҮБ нь шаардлагатай тохиолдолд төрийн
байгууллагаас гүйцэтгэх мониторингийн тогтолцоонд орж ажиллан хөндлөнгийн
дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Бодлогын болон тогтолцооны алдаа, дутагдлыг
олж тогтоон шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар зөвлөмж өгч,
цаашдын хэрэгжилтийг хүний эрхийн мэдрэмжтэй явуулахад нөлөөлөх нь ХЭҮБ-ын
мониторингийн үндсэн зорилго гэдгийг анхаарах нь зүйтэй.
Тоон үзүүлэлттэй ажиллахдаа ХЭҮБ нь нас, хүйс, орон нутаг, яс үндэс,
боловсрол, хөрөнгө, хөгжлийн бэрхшээл, хот суурин газрын эсвэл алслагдмал бүс
нутгийн хүн ам зэрэг боломжит үзүүлэлтээр нь ангилж үзэх хэрэгтэй. Эдгээрээс
гадна дараах шалгуур үзүүлэлтийг ашиглах нь зүйтэй. Үүнд:
а. Байнга эсвэл давтамжтай хэмжигдэх эсэх;
б. Цаг хугацаа, улс орон эсвэл орон нутгаар нь харьцуулах зорилготой эсэх;
в. Асуудлыг ач холбогдлоор нь ангилах болон хариуцлагын дутагдлыг илрүүлэх
зорилготой эсэх;
г. Нийтэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутгийн аудитын байгууллагаар
шалгуулж хариуцлагыг өндөржүүлэх боломжтой эсэх. 15
Хүний эрхэд суурилсан хандлагаар мониторинг хийхийн нэг онцлог тал нь
төрийн бодлогын хэрэгжилт төсвийн зарцуулалтад хөндлөнгийн хяналт тавьж,
хариуцлагын зарчмыг хэр��гжүүлдэг явдал болно.
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГААР МОНИТОРИНГ ХИЙХ НЬ
ХЭҮБ нь өмнөх бүлэгт дурдсан байдлаар мониторинг хийж гүйцэтгэхэд гол
чухал үүрэгтэй оролцох нь зүйтэй. Нөхөн үржихүйн эрхийн асуудлаар төрөөс
баталсан бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон төсвийн зарцуулалтад
мониторинг хийхдээ ХЭҮБ нь доорх асуудалд анхаарах хэрэгтэй. Үүнд:
а. Нөхөн үржихүйн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль тогтоомж шинээр батлах
зэрэг тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг тухайн цаг хугацаанд хийж чадсан
эсэх;
б. Эрүүл мэндийн салбар болон бусад салбарт бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн цогц үйлчилгээ нэвтрүүлэх, бэлгийн цогц боловсролын
агуулгыг сургуулиудад заах зэргээр бодлого төсвийг сайжруулж чадсан
эсэх;
80
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
15
ХЭДКГ, A/HRC/21/22 дугаар баримт бичиг, 63 дугаар хэсэг.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
81