Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх эсэх, хэр ойрхон хугацаанд дараагийн хүүхдээ
төрүүлэх эсэхээ шийдэж чадвал бүрэн дунд боловсрол, түүнээс дээд шатны
боловсрол олж авах боломж бүрдэнэ.
Хүүхэд цөөн байх тусам айл өрх, Засгийн газраас хүүхэд нэг бүрт зарцуулах
төсөв нэмэгдэх боломжтой гэж НҮБХАС-гаас үзжээ.42 Ялангуяа төсөв, санхүүгийн
хүндрэлээс болж охидын боловсролыг дэмжихгүй байх нь их байдаг ажээ. Түүнчлэн
охидыг эрт жирэмслэхээс хамгаалж чадвал сургуульд хамрагдах охидын тоо
нэмэгдэнэ.
Гэр бүл төлөвлөлтийн тухай мэдээлэл авах эрхийг баталгаажуулж,
жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг ашиглах нь эрт жирэмслэлтээс
сэргийлнэ.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл олж
авах эрхийн талаар НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос олон асуудлыг
анхаарч ирсэн билээ. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь 2000 оны эрүүл
мэндээ хамгаалуулах эрхийн тухай 14 дүгээр Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн
мэдээлэл, боловсрол олж авахад учирдаг саад тотгорыг арилгах, өсвөр насныханд
зохистой мэдээлэл болон зөвлөгөө өгөх, түүнчлэн ХДХВ/ДОХ, бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн эрхийн талаар бүх нийтэд мэдлэг боловсрол олгох чухал
болохыг онцолсон байдаг. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг
устгах хороо нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тухай 1999 оны 24 дүгээр Ерөнхий
зөвлөмжид төрөөс охид, эмэгтэйчүүдэд ялангуяа хүний наймаанд хохирсон охид,
эмэгтэйчүүдэд иргэншлээс нь үл хамааран ХДХВ/ДОХ болон БЗХӨ-тэй холбоотой
зэрэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй
болохыг дурдсан байна. Төрийн үүргийг Хүүхдийн эрхийн тухай конвенц болон
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод мөн дурдсан байдаг.
Гэрлэсэн эсэх, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй эсэхээс үл
хамааран өсвөр насны бүх хүн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
хангалттай мэдээллээр хангагдах, гэр бүл төлөвлөлт болон жирэмслэлтээс
хамгаалах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, БЗХӨ-ийг эмчлүүлэх тухай
мэдлэгтэй болох ёстой. Энэ төрлийн мэдээллийг бэлтгэх ажилд өсвөр насныхныг
идэвхтэйгээр оролцуулах шаардлагатай. Нутгийн уугуул, өсвөр насны хүн, түүнчлэн
хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насныхан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,
эрхтэй холбоотой мэдээлэл авах ёстой.43
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо нь нэгэн
хувь хүнээс ирсэн гомдлыг хүлээн авч хэлэлцээд амьгүй ургийг авахдаа савны
амсрыг нь боосон эмэгтэйд гэр бүл төлөвлөлтийн талаар тодорхой мэдээлэл
өгөөгүй нь төр Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцын 10 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн байна. Тухайн эмэгтэй хүнд өөрт
нь ойлгуулж зөвшөөрөл авахгүйгээр савны амсрыг нь боосон бөгөөд мэс ажилбар
дууссаны дараа үүнийг ойлгосон байна.44
НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодын зарим Ерөнхий зөвлөмжид ХДХВ/
ДОХ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой мэдлэг,
боловсрол олгох төрийн үүргийг онцолж, уугуул иргэд, үндэстний цөөнх, хэлний
цөөнх, бусад эмзэг бүлэг, түүнчлэн өсвөр насны охидын тусгай хэрэгцээг
анхаарахыг сануулсаар иржээ.45
ЭРҮҮЛ МЭНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРСЭН БАЙХ ЭРХ
ЭРҮҮЛ МЭНД ДЭЭД ТҮВШИНД ХҮРСЭН БАЙХ ЭРХИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар
зүйлд хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн
байх эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хүүхдийн эрхийн тухай конвенцын 24 дүгээр
зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 25 дугаар
зүйлд энэ эрхийг тусган баталгаажуулсан байна.46 Эмэгтэйчүүдийг ялгаварлан
гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 12 дугаар зүйлд эрүүл мэндийн
салбарт эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалтыг устгахаар зааснаас гадна
эмэгтэйчүүдийг жирэмсэн, , төрсний дараах үед зохих үйлчилгээгээр хангаж,
шаардлагатай тохиолдолд төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жирэмсэн болон хөхүүл
хүүхэдтэй үед нь хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангана гэжээ. Тус конвенцын
14 дүгээр зүйлд хөдөө нутагт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг
устгах үүднээс эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ хүртэх, түүний дотор гэр
бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авах боломжоор
хангахаар зааж улс орнуудад үүрэг болгожээ. АХАТЭК-ын 16 дугаар зүйлд болон
тус конвенцын Африкийн эмэгтэйчүүдийн эрхийн тухай нэмэлт протоколын 14
дүгээр зүйлд эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг, үүний дотор ялангуяа бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийг хангахаар заасан байна. Мөн ЕХЭКын 8 дугаар зүйлд эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тусгажээ.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хүний эрүүл мэндээ
хамгаалуулах эрхэд хамаарах бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэхэд маш
чухал нөлөөтэй.47 Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос “Эрүүл мэндээ
хамгаалуулах эрх нь зохих эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цагт нь үзүүлэх
зэрэг эрүүл мэндийн асуудлуудаас гадна эрүүл мэндийн тодорхойлогч хүчин зүйлс
болох ундны цэвэр усны хүртээмж, ариун цэврийн байгууламж, ажлын болон
амьдралын эрүүл орчин, бэлгийн болон нөхөн үржихүйн зэрэг эрүүл мэндийн
боловсрол, мэдээлэл авах зэрэг өргөн хүрээг хамарсан ойлголт юм” гэж дүгнэсэн
байна.48
Мөн тус хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмжид эрүүл мэндээ
хамгаалуулах эрхэд “Өөрийн эрүүл мэнд, бие махбодтой холбоотой шийдвэрийг
өөрөө гаргах эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх чөлөө, эрүү шүүлт,
зөвшөөрөөгүй эмчилгээ, туршилтаас ангид байх зэрэг халдашгүй байх эрх”-ийг
хамруулж үзнэ гэжээ. Энэхүү Ерөнхий зөвлөмжид мөн хүрэлцээтэй, хүртээмжтэй,
хүлээн зөвшөөрөхүйц, чанартай байх зарчмыг хүрэлцээтэй байх (шаардлагатай
45
42
43
44
НҮБХАС, “Бүх нийтийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн төлөө: Ядуурлыг бууруулж,
хөгжлийг хурдасгаж, хүний эрхийг хамгаалъя”, 2010 он.
Хүүхдийн эрхийн Хорооны 2003 оны 4 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 28 дахь хэсэг, 2009 оны 11
дүгээр Ерөнхий зөвлөмжийн 54 дэх хэсэг, 2006 оны 9 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 59 дэх хэсгийг
үзнэ үү.
CEDAW/C/36/D/4/2004 дугаар Унгар Улсад холбогдох гомдол.
100
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
46
47
48
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ерөнхий зөвлөмжийг дараах холбоосоор хандаж үзнэ үү:
https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/TBSearch.aspx?Lang=en&TreatyID=8&DocT
ypeID=5.
ХЭДКГ, ДЭМБ, “Эрүүл мэндээ хамгаалуулах эрх”-тэй холбоотой тоо баримт.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмжийн 14 дэх
хэсэг.
Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 2000 оны 14 дүгээр Ерөнхий зөвлөмж.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
101