4 - эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас татгалзах'; - эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг устгахад чиглэсэн зохистой бүх арга хэмжээг авах; - эмэгтэйчүүдийг ялгаварласан хууль, зохицуулалт, заншил, дадлыг өөрчлөх буюу хүчингүй болгох; - эмэгтэйчүүдийг ялгаварласан эрүүгийн бүх заалтыг хүчингүй болгох. НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ БОЛОН БУСАД ЭРХИЙН ХАРИЛЦАН ХАМААРАЛ Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 7.3-т хүний нөхөн үржихүйн эрх нь хүний эрхийн олон улсын баримт бичиг болон олон улсын зөвшилцлийн шинжтэй бусад баримт бичгээр хүлээн зөвшөөрсөн хүний бусад эрхтэй нягт холбоотой гэж заасан байна. Энэхүү бүлэгт нөхөн үржихүйн эрхийг бүрдүүлдэг хүний эрхийн эрх зүйн үндэслэлийг тайлбарлалаа. Мөн хүний эрхийн олон улсын байгууллагуудаас гаргасан холбогдох хүний эрхийн баримт бичгээс гадна эх сурвалж болгон ашиглаж болох шийдвэр, дүгнэлт, зөвлөмжөөс жишээ болгон оруулсан болно. Арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 1 дүгээр зүйлд “арьс үндэс, арьсны өнгө, ураг төрөл, үндэсний буюу угсаатны гарал үүслийн үндсэн дээр” ялгаварлан гадуурхахыг хориглохоор тусгайлан заасан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тусгасан бол 4 дүгээр зүйлд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөгжлийн бэрхшээлийн байдлаар ялгаварлан гадуурхахгүйгээр хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх явдлыг оролцогч улсууд хангаж, хөхиүлэн дэмжих үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Харин тус конвенцын 5 дугаар зүйлд хуулиар ижил тэгш хамгаалуулж, хуульд заасан ашгийг ижил хүртэх талаар, 6 дугаар зүйлд хөгжлийн бэрхшээл болон хүйсээр нь давхар ялгаварлан гадуурхахыг хориглох талаар дурджээ. Бодит тэгш байдлыг хангах зорилготой түр тусгай ажиллагаа (дэмжих ажиллагаа)-г ялгаварлан гадуурхалт гэж тооцохгүй байхаар Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 4 дүгээр зүйл, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын 1 дүгээр зүйл болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 5 дугаар зүйлд тус тус заасан байна. ҮЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ТЭГШ ХАНДАХ ҮЛ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ТЭГШ ХАНДАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2, 3, 26 дугаар зүйлүүдэд ялгаварлан гадуурхах тухай заасан байдаг. Тус пактын 2 дугаар зүйлд “Энэхүү пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлан гадуурхахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй” гэж заажээ. Харин Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн адил ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт байдаг. Бүс нутгийн 3 үндсэн хүний эрхийн гэрээ, хэлэлцээр болох Европын хүний эрхийн конвенц (ЕХЭК)-ын 14 дүгээр зүйл, Америкийн хүний эрхийн конвенц (АХЭК)-ын 1 дүгээр зүйлд, харин Африкийн хүний болон ард түмний эрхийн конвенц (АХАТЭК)-ын 2 дугаар зүйлд ялгаварлан гардуурхахыг хориглох заалтуудыг оруулжээ. Харин Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод нөхөн үржихүйн эрхийн талаар тусгайлан дурдсан байдаг. Тус конвенцын 1 дүгээр зүйлд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах гэсэн нэр томьёог тодорхойлж өгсөн бөгөөд 2 дугаар зүйлд улс орнууд ийм төрлийн ялгаварлан гадуурхалттай тэмцэх тухай дурджээ. Энэхүү хэсэгт дараах зүйл заалтууд оржээ. Үүнд: - эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн зарчмыг үндэсний Үндсэн хуульдаа буюу зохих бусад хууль тогтоомжид тусгах; - эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үзлийг хориглосон зохих хууль тогтоомжийн болон бусад арга хэмжээг батлах; - тухайн улсын эрх бүхий шүүх, төрийн бусад байгууллагаар дамжуулан ялгаварлан гадуурхах аливаа үйлдлээс эмэгтэйчүүдийг үр нөлөөтэй хамгаалах; 82 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага Үл ялгаварлан гадуурхах нь хүний эрхийн тогтолцооны үндсэн зарчмын нэгд зүй ёсоор тооцогддог. Хүн бүр аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байдлаар эрхээ эдэлнэ. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх нь өөрөө хүний эрхийн асуудал бөгөөд хүний эрхийн бүхий л гэрээ, хэлэлцээрт ялгаварлан гадуурхалтыг хориглох тухай заасан байдаг. Энэхүү эрх нь хүний эрхийн бусад бүх эрхийг хэрэгжүүлэх үндэслэл мөн тул энэ эрхийг шууд хэрэгжүүлэх нь зүйтэй. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс дэмжих үйл ажиллагаа зохион байгуулж тэгш байдлыг хангана. Хүүхэд төрүүлэх эсэхээ өөрөө шийдэн зохицуулахын тулд эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устган эмэгтэйчүүдийг бусад эрхээ эдлэх боломжуудаар хангах нь маш чухал юм.1 Жишээлбэл аливаа эмнэлгийн байгууллага нөхрийнх нь зөвшөөрөлгүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод заасан гэрлэлтийн байдлаар ялгаварлан гадуурхах үйлдэлд тооцогдоно. Аливаа ялгаварлан гадуурхалтыг авч үзэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрхээ адил тэгш эдлэхээр Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад заасныг санаж давхар ялгаварлан гадуурхалт байх магадлалтай гэдгийг анхаарах 1 Күүк Ребека, “Эмэгтэйчүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалах олон улсын механизм”, НьюЙоркийн их сургуулийн “Олон улсын эрх зүй ба бодлого” сэтгүүл, 24 дүгээр боть, 645 дугаар тал, 1991-1992 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 83

Select target paragraph3