Чанартай байх: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн,
үйлчилгээ, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйл ажиллагаа нь
шинжлэх ухаанд тэр дундаа анагаахын шинжлэх ухаанд үндэслэсэн чанарын
шаардлагыг хангасан байх ёстой. Чанарын шаардлага хангахын тулд мэргэшсэн
хүний нөөц, шинжлэх ухааны аргаар баталгаажуулсан хугацаа нь дуусаагүй эм,
тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл болон
ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламж зэрэг шаардлагатай бусад зүйлсээр
хангасан байх ёстой.
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ХҮНИЙ ЭРХЭД
СУУРИЛСАН ХАНДЛАГААР ТӨЛӨВЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ11
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГААР ТӨЛӨВЛӨХ БОЛОН ТӨСӨВЛӨХ НЬ
Төр нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн эрхийг дэмжихэд чиглэсэн үндэсний хэмжээний стратеги, үйл
ажиллагааны төлөвлөгөө баталж эрүүл мэнд, бэлгийн боловсрол, сайн дураар гэр
бүлээ төлөвлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх
үүрэгтэй. Зөвхөн эрүүл мэндийн салбарын стратеги батлаад зогсохгүй үндэсний
хөгжлийн болон ядуурлыг бууруулах зэрэг салбар дундын стратегид эрүүл мэндээ
хамгаалах эрх, нөхөн үржихүйн эрхийн тодорхой асуудлыг тусган баталснаар эрүүл
мэндийн салбарын хүрч ажиллах боломжгүй асуудлыг шийдвэрлэж, тогтвортой,
тэгш байдлыг хангасан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үр дүнд хүрэх
боломжтой болно.
Эрүүл мэндийн салбарын болон үндэсний хөгжлийн стратеги, төлөвлөгөөг
батлан гаргах асуудал нь ХЭҮБ-ын эрх хэмжээнээс хэтийдсэн асуудал гэж харагдаж
болох боловч ХЭҮБ нь эдгээр асуудлыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хянах
үйл явцад гол чухал байр суурьтай оролцох боломжтойг анхаарах нь зүйтэй.
• Хаана, хэнд, ямар асуудал тулгарч байна вэ?
• Яагаад асуудал тулгарах болов? Эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлын хүрээнд
жирэмслэх, хүүхэд тээж төрүүлэх хүртэл хугацаанд нөхөн үржихүйн эрхээ бүрэн
дүүрэн эдлэхэд ямар асуудал сөргөөр нөлөөлж байна вэ?
• Сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл хэний, ямар байгууллагын хариуцах асуудалд
хамаарч байна вэ? Асуудлыг хэн шийдвэрлэх үүрэгтэй вэ?
• Ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай вэ? Үүнийг холбогдох сөрөг
хүчин зүйлс болон хариуцах байгууллага бүрээр ялгаж үзнэ.12
11
12
ХЭДКГ-ын 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн A/HRC/21/22 дугаар тайлангаас үндсэн санаагаа
авч боловсруулсан болно.
ХЭДКГ, A/HRC/21/22 дугаар баримт бичиг, 46 дахь хэсэг.
78
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
ХЭҮБ-ууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тодорхой асуудалд
хүний эрхэд суурилсан хандлагаар дүн шинжилгээ хийж зохион байгуулалтын болон
ур чадварын дутагдлыг олж тогтоох байдлаар Засгийн газарт дэмжлэг үзүүлж
болно.
Эх, нялхсын эндэгдэл өндөртэй, ХДХВ/ДОХ-ын халдвар их бүртгэгддэг зэрэг
нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай улс орнуудад ихэвчлэн хамгийн үндсэн
үүрэг хүлээгч болох Засгийн газар нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүрэлцээтэй байлгах,
хүртээмжтэй бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц арга хэлбэрээр хүргэх чадвар дутмаг
байдаг. ДЭМБ-аас эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалахын тулд дор дурдсан арга
хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.13 Үүнд:
• Гэр бүл төлөвлөлт;
• ХДХВ/ДОХ болон БЗХӨ-нөөс сэргийлэх, шаардлагатай зохицуулалт хийх;
• Хуулиар зөвшөөрсөн бол үр хөндөлт хийх үйлчилгээ болон үр хөндөлтийн
дараах асаргаа, сувилгааг хүртээмжтэй болгох зэргээр хүсээгүй
жирэмслэлтээс сэргийлэх;
• Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх;
• Ураг орчмын шингэн цагаасаа урьтаж гарах, савны амсар эрт нээгдэх зэрэг
амаржихын хүндрэлийг зохицуулдаг байх;
• Удааширсан жирэмслэлтийг сэдээж төрүүлэх;
• Төрсний дараах цус алдалтаас сэргийлэх, эмчлэх;
• Кесар мэс засал;
• Төрсний дараах асаргаа, сувилгаа.
ХЭҮБ-ууд нь эрүүл мэндийн үндэсний стратеги боловсруулах үйл явцад
оролцож эсвэл баталсан стратегид дүн шинжилгээ хийх замаар дээрх арга хэмжээг
эрүүл мэндийн үндэсний стратегид бүрэн тусгуулах нь зүйтэй.
Эрх эдлэгчийн эрх ашгийн төлөө ХЭҮБ-ууд нь эрүүл мэндийн стратеги,
төлөвлөгөө болон илүү өргөн хүрээний үндэсний хэмжээний стратегиуд нь
эмзэг бүлгийн болон бусад иргэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад учирч байгаа хууль зүйн саад тотгор болон төрийн
байгууллагуудын зохион байгуулалт, чадвар чадамжын дутагдлыг арилгахад
чиглэсэн байгаа эсэхэд үнэлэлт өгч шаардлагатай арга хэмжээг санал болгоно.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
хүртээмжийг сайжруулахын тулд эрүүл мэндийн үндэсний стратегийг
хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэж, холбогдох арга хэмжээг авч,
хэрэгжүүлнэ. Бодлогын төсвийг төлөвлөхөд ХЭҮБ оролцож төсөвт хүний эрхэд
суурилсан хандлагыг тусгах нь төлөвлөлтийн үйл явцад оруулж болох ХЭҮБ-уудын
үндсэн дэмжлэг туслалцаа болж чадна.
Харин Засгийн газрын зүгээс нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг салбар
дундын асуудал болохыг анхаарч төрийн яам, агентлаг, байгууллагууд, тэдгээрийн
нэгж зэрэгт зохион байгуулалт, чадвар дутагдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд
шаардлагатай төсвийг тусгаж өгөх үүрэгтэй байна.
Тухайлбал өсвөр насны охидын жирэмслэлтийг бууруулах чиглэлээр
Боловсролын яамны гүйцэтгэх чиг үүрэг багагүй тул энэ асуудлаар боловсролын
болон эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж болно.14
13
14
ХЭДКГ, 12 A/HRC/21/22 дугаар баримт бичиг, 26 дахь хэсэг.
ХЭДКГ, A/HRC/21/22 дугаар баримт бичиг, 37 дугаар хэсэг.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
79